Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3 дугаар сарын 24
АНУ-ын элч төлөөлөгч Жон Коул Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсаныхаа дараа Беларус, Литви улсуудынйн хоорондын хурцадмал байдлыг намжаах чиглэлээр “ихээхэн ахиц” гаргаж байна гэж мэдэгдлээ. Хэлэлцээрийн үр дүнд улс төрийн 250 хоригдлыг суллаж, АНУ зарим хоригоо цуцалжээ. (Ройтерс)
Японы ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-ын Цагаан ордонд Ерөнхийлөгч Трамптай уулзсаны дараа Япон улс АНУ-ын эрчим хүчний салбарт шинээр 73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлаж, хэд хэдэн мужид жижиг модульчлагдсан цөмийн реактор, байгалийн хийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх зэрэг 550 тэрбум ам.долларын илүү өргөн хүрээтэй амлалтын хоёр дахь шатыг эхлүүлжээ. (Нью-Йорк Пост)
Их Британийн Сансрын агентлаг Украин (Урейн)-ы Улсын сансрын агентлагтай иргэний болон арилжааны сансрын хамтын ажиллагааг өргөжүүлэх анхны албан ёсны гэрээг байгуулж, хамтарсан төсөл, мэдээлэл солилцооны хүрээг байгуулах, мөн хөдөө аж ахуй, экологийг хянах зорилготой Дэлхийг ажиглах хөтөлбөр зэрэг Европын Сансрын агентлаг– Украин (Урейн)-ы шинэ үйл ажиллагаанд 100,000 евро хандивлаж байна. (Gov.uk)
Испани улсын ерөнхий сайд Педро Санчес Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй [Испанийн] Мадрид хотод уулзсаны дараа Украин (Урейн) улсад 1 тэрбум еврогийн цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ амлаж, ингэснээр Испанийн цэргийн нийт тусламж 4 тэрбум еврод хүрч байна. (Анадолу Аженси)
Финланд улс Дэлхийн Аз жаргалын тайланг 9 дэх жилдээ дараалан тэргүүллээ. Gallup-ын судалгааны мэдээллээр нийгмийн итгэлцэл, хүчтэй институц, хамтын нэгдлээс шалтгаалсан амьдралын үнэлгээ тогтвортой өндөр байгааг харуулсан бол 2026 оны тайланд мөн Төв болон Зүүн Европын зарим хэсэгт аз жаргал өссөн ч АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад 25-аас доош насныхны дунд огцом буурсан гэж тэмдэглэсэн байна. (Той бао VTV)
[АНУ-ын] Охайо мужид солирын чулуулаг сонирхогчид 3-р сарын 17-нд мужийн дээгүүр дэлбэрсэн 7 тонн жинтэй солироос үлдсэн жижиг хэлтэрхийнүүдийг олохыг зорьж байна. Галт бөмбөлөг агаар мандалд задарч байх үед үүссэн хайлмал гадаргуутай хэсгүүдийг олж авахыг хүссэн цуглуулагчид болон нутгийн оршин суугчид ч үүнд татагдсан байна. (ВнЭкспресс)
Тайландын Төлөөлөгчдийн танхим Бхумжаитай намын дарга Анутин Чарнвиракулыг 293 саналаар тус улсын 32 дахь Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонголоо. Тэрбээр шаардлагатай олонхын босгыг төвөггүй давсан байна. (Нэйшн Тайланд)
ИБУИНВУ-ын засгийн газар [тус улсын] Англи дахь фермер, сургууль, үйлдвэр болон бусад байгууллагад төлөвлөлтийн зөвшөөрөлгүйгээр 30 метр хүртэл өндөртэй нэг жижиг эх газрын салхин турбин суурилуулахыг зөвшөөрөх санал дэвшүүллээ. Энэ нь эрчим хүчний төлбөрийг бууруулах, цэвэр эрчим хүчний нэвтрэлтийг хурдасгах, чулуужсан түлшний савлагаатай зах зээлийн нөлөөг багасгах зорилготой бөгөөд газрын ашиглалт, эрчим хүчний аюулгүй байдлын өргөн хүрээний стратегийн нэг хэсэг юм. (Gov.uk)
Камерун улсын парламент удирдлагын томоохон өөрчлөлт хийлээ. Рей-Бубагийн Ламидо [султан] Эрхэм дээдэс Абубакари Абдулайе Сенатын ерөнхийлөгчж болж, Теодор Датуо нь Үндэсний ассамблейн даргаар сонгогдон, Бегала Микел Не Эпсе Аконо Сенатын ахлах бөгөөд нэгдүгээр дэд даргаар томилогджээ. (Журнал дү Камерун)
[АНУ-ын] Бингемтон Их Сургуулийн шинэ судалгаагаар өглөөний цай ууж, 20 минут дасгал хийх нь “сэтгэлзүйн уян хатан байдлыг” нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Эдгээр тогтвортой дадал нь тархийг сандрахын оронд стресст дасан зохицоход дахин чиглүүлдэг. Харин нойр дутуу байх, түргэн хоол хэрэглэх нь сэтгэлгээний хөшүүн байдлыг өдөөдөг. Өглөөг энгийн тогтсон дадлаар эхлүүлэх нь сэтгэл хөдлөлөө боловсруулах, дарамт дор тайван үлдэхэд шаардлагатай танин мэдэхүйн нөөцийг бүрдүүлдэг. (СкайТех Дэйли)
European Journal of Preventive Cardiology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөрт хоёроос гурван аяга кофе уух нь насжилтыг уртасгаж, зүрх судасны эрсдэлийг бууруулдаг гэжээ. 450,000 оролцогчийн мэдээлэлд хийсэн шинжилгээгээр нунтагласан, уусдаг, кофейнгүй төрөл бүгд зүрхний эрүүл мэндэд тустай болохыг тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зөвхөн кофейн бус, кофенд агуулагддаг био-идэвхт нэгдлүүд нь биеийг өвчнөөс хамгаалж, нийт нас баралтын түвшнийг бууруулахад тусалдаг. (ВежНьюс)
Дэлхийн хэмжээний судалгаанууд намхан байх нь хорт хавдрын эрсдэл багатай, нас урт байхтай холбоотойг харуулж байна. Судалгаагаар өндөр 10 сантиметрээр нэмэгдэх тутам хорт хавдрын эрсдэл өсдөг бол намхан хүмүүс цусны бүлэн багатай байх, урт наслалтын FOXO3 гений ашиг тусыг илүү их хүртдэг байна. (ВнЭкспресс)
Пакистаны Карачи хотод хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай шуурга дэгдэж, 19 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтжээ. Хүчтэй салхи, аадар борооны улмаас барилга байгууламж нурсан тул яаралтай аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эрх баригчид цаашид ч цаг агаар хүндэрч болзошгүйг анхааруулжээ. (Уотчерс)
Австралийн Куинсландын алслагдмал хойд нутагт халуун орны Нарелле циклон эрэгт хүрч, салхины хурд цагт 200 километрээс давжээ. Эргийн жижиг сууринууд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд эрх баригчид үер, хөрсний гулгалт үүсэж, мод ихээр сүйдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ. (Вьетнам Плас)
Испани улс Канарын арлуудад онц байдал зарлалаа. Терезе шуурганы улмаас хүчтэй аадар бороо орж, салхи цагт 90 километр хурдтай салхилан, ховор тохиох цас орсон байна. Цаг агаарын хүнд нөхцөлөөс шалтгаалан олон нислэг цуцлагдаж, сургууль, цэцэрлэгүүд өргөн хүрээнд хаагджээ. (Дэйли Мэйл)
Тань Ньень сонины мөрдөн шалгалтаар амьтан-хүний халдварт өвчний болон хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгасан ч [Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын орон сууцны хорооллууд дунд нохой-, муур-хүний хууль бус нядалгааны олон газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг тогтоожээ. Эрх баригчид хэрэгжүүлэх арга хэмжээ авахын тулд нотлох баримтыг хянаж байна. (Тань Ньень)
Шинэ үеийн дээврийн технологи илүү үр ашигтай, хүртээмжтэй болж буй энэ үед айл өрхийн нарны эрчим хүчний системүүд эрчим хүчний үнийн хувирамтгай нөлөөг бууруулж, цахилгааны тасалдлын үед нөөц цахилгаан өгч, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн батарейн хуримтлуур нь эрчим хүчний хэрэглээндээ илүү хяналт тавихыг хүссэн өрхүүдийн тэсвэртэй байдал, урт хугацааны хэмнэлтийг сайжруулж байна. (ЕвроУикли Ньюс)
Ау Лак (Вьетнам) улс даяар 60,000 гаруй сурагч Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохиосон улсын хэмжээний уралдаанд усны аюулгүй, үр ашигтай хэрэглээг сурталчилсан зураг бүтээлээ ирүүлжээ. Албаны хүмүүс болон ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан]-ийн төлөөлөгчид энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй хэрэгцээний үед ус хэмнэх тухай болон улсын усны нөөцөд ирэх өсөн нэмэгдэж буй дарамтын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлдэг гэж мэдэгдсэн байна. (Бао Тинь түк)
Словенийн судлаачид веганчуудын биомаркер никотинамид аденин динуклеотид [NAD]+ -ийн түвшин өндөр байдгийг тогтоосон бөгөөд энэ нь эсийн насжилт нь бусад хооллолтын бүлгээс 30 хүртэл жилээр залуу байж болохыг харуулж байна. Өндөр эслэг, үл исэлдүүлэгч нь митохондрийн эрүүл мэндийн энэ мэдэгдэхүйц давуу талыг бий болгодог байна. (Плант Бэйсд Ньюс)
Өмнөд Африкт 2025 оны 2-р сараас 2026 оны 2-р сарын хооронд самар, жимсний үнэ 7.2%, хүнсний ногооны үнэ 2.7%-иар буурсан нь веган хооллолтыг улам бүр төсөвт ээлтэй болгож байна. Амьтан-хүний махны үнэ 12.2%-иар өсөж байгаа тул веган хоол нь хэрэглэгчдэд санхүүгийн мэдэгдэхүйц давуу талыг олгож байна. (SA Пийпл Ньюс)
Шведийн Кэй Ти Эйч Хааны Технологийн Хүрээлэнгийн судлаачид арабиноксилан эслэг болон улаан буудайн уураг ашиглан, улаан буудайн хивгийг ургамлын гаралтай гидрогель болгон хувиргажээ. Уг ферментийн нээлт нь мах, сүүн бүтээгдэхүүний веган орлуулагчийн шим тэжээлийг сайжруулж байна. (Ньюс Фүүд Магазин)
Ашгийн бус Wildlife SOS байгууллага Энэтхэгийн Уттар Прадеш мужид заан-хүнд зориулсан анхны мэргэшсэн түргэн тусламжийн машин ажиллуулж эхэллээ. Саяхан энэ явуулын нэгж 27 настай, гэмтсэн Вирийг аварч, олон жилийн мөлжлөг, биеийн ачааллын улмаас үүссэн зовуурийг эмчлэхээр Матхура дахь эмнэлэгт аюулгүй тээвэрлэн хүргэсэн байна. (Дэ Анимал Рескью Сайт)
Гибралтар улс амьтан-хүний сайн сайхныг хамгаалах хуулиа шинэчилж, сээр нуруутан болон зарим сээр нуруугүй амьтдыг мэдрэх чадвартай гэж хүлээн зөвшөөрлөө. Шинэ арга хэмжээнд нохой-, муур-хүнийг хулгайлсан тохиолдолд тав хүртэл жилийн хорих ял, асран хамгаалагчдын албан ёсны халамжлах үүрэг, мөн гоо сайхны зорилготой зэрэмдэглэлд хориг тавих зэрэг багтаж байна. (Гибралтар Хроникл )
Грек улс [Арабын Нэгдсэн Эмират Улсын] Абу Даби хотоос 101 иргэн, 45 тэжээвэр амьтан-хүнийг ийм төрлийн анхны ажиллагаагаар эх орондоо авчирлаа. Бүс нутгийн мөргөлдөөний үеэр албаны хүмүүс тэжээвэр амьтан-хүн бол ачаа тээш биш, гэр бүлийн гишүүн гэдгийг онцолж, хэнийг ч амьтан найзаа орхиод явахад хүргэхгүй байхаар зохицуулсан байна. (Товима)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Боловсролын зорилго нь бүхэлдээ толийг цонх болгоход оршдог.” – Америкийн сэтгүүлч Сидней Ж. Харрис (BrainyQuote)
Өмнө нь Роберт Копецкийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Роберт амь насанд нь аюул учруулсан анхны хоёр тохиолдлоо дурдсан. Эхнийх нь [АНУ-ын] Лос-Анжелест болсон автомашины ослын дараа тохиолдож, тэрээр биеэсээ салан нэгэн хайр дүүрэн оршихуйгаар хөтлөгдөн амгалан, хөдөө мэт ертөнцөд очсон байна. Хэдэн жилийн дараа Нью-Йоркт мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж байх үедээ тэрээр гэртээ ухаан алдаж, хурц цагаан үүлэн дотор орсон байна. Тэнд түүнд амьдралынх нь агшнууд болон мөч бүрийн ач холбогдлыг үзүүлжээ.
Би аажмаар ухаан орж эхэлсэн. Найз бүсгүйн маань дуу энэ үзэгдлийг нэвтлэн надад сонсогдож эхлэв. Үүл буцаад хаагдаж, аажмаар бүдгэрсэн. Өрөөний нарийн ширийн зүйлс нүдэнд минь эргэн тодорч, би шалан дээр хэвтэж байлаа.
Робертийн клиник үхлийн гурав дахь тохиолдол нь хэдэн жилийн дараа тохиолджээ. Тэр Аризонад, их сургуулийн хотхонд, найзуудтайгаа зоогийн газрын бааранд Super Bowl үзэж байв. Тоглолтын дараа тэр сүйт бүсгүйтэйгээ таксофоноор ярихаар гадагш гарчээ. Түүнийг утсаар ярьж байхад нэлээд согтуу, танхайдуу залуу түүнд түрэмгий хандаж эхэлсэн байна. Тэр залуу Робертийг утсаар ярьж байхад нь тасалчхав. Тэгээд сүүлчийн удаа хүчтэй түлхэхэд багаасаа тулааны урлагаар хичээллэж өссөн Роберт түүний эрүү рүү цохиж, унагажээ. Дараа нь Роберт дугуйгаар сүйт бүсгүйнхээ гэр рүү буцсан байна.
Намайг тэдний найзыг цохихыг харсан халзан толгойтнуудаар дүүрэн нэг фургон тэнд байсныг би мэдээгүй. Тэд надтай зэрэгцэн ирээд, лоом ч юм уу түүнтэй төстэй зүйлээр толгойн ард цохисон. Тэгээд би дугуйнаасаа шидэгдэн, толгойгоороо түрүүлж, гудамж руу унасан. Дараагийн санаж буй зүйл гэвэл би эхийн хэвлий шиг, эсвэл агуй мэт мэдрэмж төрүүлэх орон зайд байсан бөгөөд энэ нь өмнөх газрууд шиг гэрэлтэй биш байлаа. Миний эргэн тойронд нинжин, хайр дүүрэн оршихуйнууд байсан. Би дахиад л зөв газартаа байна, халамжлуулж, хайранд умбаж байна гэсэн мэдрэмж авсан. Тэнд байгаадаа би баяртай байсан. Гэхдээ энэ орон зайн гадна ямар нэг зүйл өрнөж, нэг муу юм болж байна гэсэн мэдрэмж бас төрж байсан. Цагдаагийн тайланд дурдсанаар, Роберт ухаангүй байх үедээ халзан толгойтнуудын бүлэгт өшиглүүлж, зодуулж байжээ.
Би аюулгүй байсан тэр газарт, эргэн тойронд минь байсан тэдгээр оршихуйнууд надад буцаж очих ёстой, энд үлдэж болохгүй гэж хэлж байсан. Харин тэр мөчид би үлдэхийг маш их хүсэж байлаа. Магадгүй энэ нь миний клиник үхэлд орсон гурав дахь тохиолдол байсан болохоор, би энэ амьдралын бэрхшээлүүдийг дуусгахад бэлэн болсон байсан байх. Гэхдээ миний санаж байгаагаар үндсэндээ тэд намайг өргөх шиг болж, доороос минь олон гар түшиж, тэд намайг түлхэж байсныг би санадаг. Тэд намайг ямар нэгэн хальс шиг зүйлээр түлхэн оруулах мэт болж, би түүнийг нэвтлэн гарсан. Би нүдээ нээгээд харахад гудамжинд дээш харан хэвтэж байсан бөгөөд дээрээс минь харж зогссон түргэн тусламжийн эмч: “Тэр ухаан орлоо!” гэж хэлсэн.
Роберт тэрхүү явдлыг ч мөн дотроо хадгалжээ. Түүний амьдрал ч нэлээд удаан хугацаанд хэвийн байдалд орж чадаагүй. Харин хэдэн жилийн дараа 2001 оны 9-р сарын11-ний террорист халдлагын үеэр Нью-Йоркт байхдаа эргэн тойрондоо сүнслэг оршихуйг мэдэрсэн хэмээн тодорхойлдог ер бусын мэдрэмж авах хүртлээ ийм байжээ. Дараа нь тэр хотын захад жижигхэн газар авч, голын дэргэд бясалгал хийж эхэлжээ. Бясалгалын үеэр түүний клиник үхлийн гурван дурсамж дахин сэргэсэн байна.
Эхний тохиолдлын дараа надад нэг ёсондоо сүнслэг өнцгөөс харах авьяас бэлэг ирсэн. Хоёр дахь тохиолдлын дараа өнгөрсөн цаг хугацааныхаа хайрцгуудыг яг тухайн мөчид амьдарч байсан шигээр надад үзүүлсэн тэр мэдрэмжийг авсан. Мөн үйлийн үрээ бид энд л бүтээдэг гэдгийг ойлгосон. Бид юу хийхээ, хэн байхаа энд л шийддэг. Тэгэхээр тэр оршихуй надад хүмүүстэй, амьдралтай огт өөрөөр харьцах боломж олгосон. Учир нь би энэ мөчид болон энэ мөч хэн нэгэнд ямар утгатай байж болоход илүү төвлөрч чаддаг болсон. Хийх ёстой зүйлээ чухал гэдгийг би олж харж чадахгүй байсан. Харин дараа нь хүн бүрийн амьдрал чухал гэдгийг ойлгож эхэлсэн. Бид бүгд оршихуйн энэ том мөчлөгүүдийг туулж амьдардаг. Тодорхой нэг газраас эхэлж, танд энэ бүх зүйл тохиолддог, тэгээд та буцаж ирээд тэдгээрийг дуусгах ёстой болдог. Та дахин холбогдох ёстой. Мөн энэ нь супер баатрын түүх шиг байх албагүй. Энэ нь энгийн жирийн зүйл мэт байж болно, гэхдээ таны амьдрал дахь хүмүүст ч, танд ч тийм биш юм. (КҮ-ийн аялал)
Илүү огноо харах
2 / 60
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх