Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 19
АНУ, Хятадын эдийн засгийн өндөр албан тушаалтнууд [Францын] Парис хотноо уулзаж, худалдааны хурцадмал харилцаагаа тогтворжуулах, мөн 2026 оны 3-р сарын сүүлээр товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалтад бэлтгэж байна. Хэлэлцээний гол сэдэв нь татвар, газрын ховор элементийн урсгал, өндөр технологийн экспортын хяналт, Хятадын хөдөө аж ахуйн худалдан авалтад төвлөрч байна. (Нэйшнл Түдэй)
АНУ-ын хүчин Ираны бай руу цохилтоо үргэлжлүүлж буй энэ үед Ормузын хоолойг нээлттэй байлгахад туслахаар хэд хэдэн улс байлдааны хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн анхааруулснаар, аль хэдийн бүс нутгийн газрын тос, хийн тээвэрлэлтийн ихэнхийг зогсоосон мөргөлдөөний нөхцөлд мина цэвэрлэж, аюулгүй нэвтрэлтийг сэргээхэд хэдэн хоног, бүр хэдэн сар ч шаардагдаж болзошгүй байна. (Нью-Йорк Пост)
[АНУ-ын] Жонс Хопкинсийн Их Сургуулийн Дэлхийн тамхины хяналтын хүрээлэнгийн шинэ судалгаагаар Филиппинд тамхины онцгой албан татварыг нэг хайрцагт 90 песо (~1.50 ам.доллар) болгож нэмэх, мөн эрүүл мэндийн зурагт анхааруулгыг савлагааны 85%-ийг хамрахаар өргөжүүлэх нь тамхи татдаг хэдэн сая хүний тамхинаас гарах талаар бодоход түлхэц болохыг тогтоож, одоогийн татвар, шошгололтын журамд цоорхой байгааг, мөн зохих анхааруулгагүй хууль бус гадаад савлагааг хязгаарлах шаардлагатайг онцолжээ. (Азия Ньюс Нетворк)
Өмнөд Америк даяар эрэн сурвалжлагдаж, АНУ-ын засгийн газраас мэдээлэлд 2 сая ам.долларын шагнал олгохоор зарласан байсан Уругвайд төрсөн хар тамхины наймаачин Себастьян Марсетийг [Боливийн] Санта Круз хотод болсон томоохон ажиллагааны үеэр Боливийн цагдаа нар баривчилжээ. Үүний дараа түүнийг АНУ-ын эрх баригчдад шилжүүлсэн нь Боливи АНУ-ын DEA [Хар тамхитай тэмцэх газар]-тай сэргээн хамтран ажиллаж эхэлсний, мөн түүний кокайн хууль бусаар тээвэрлэдэг сүлжээг задлах бүс нутгийн хүчин чармайлтын томоохон ахиц боллоо. (Түөй Трэ)
Арабын Нэгдсэн Эмират Улс [АНЭУ]-ын Дубайн эрх баригчид Ираны пуужингийн учруулсан хохирлын дүрс бичлэгийг зураг авсан, эсвэл цахимаар түгээсэн гэх үндэслэлээр Их Британийн 60 настай жуулчин болон өөр 20 хүнийг тус улсын кибер гэмт хэргийн хуулиар баривчилжээ. Прокурорууд баталгаажаагүй мөргөлдөөнтэй холбоотой агуулгыг дахин нийтлэх, сэтгэгдэл бичих нь хорих ял, торгууль, албадан гаргах шийтгэлтэй эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэж болзошгүйг анхааруулсан байна. (Тань Ньень)
[Их Британийн] Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдартай гэж оношлогдон, хими эмчилгээ хийлгэсний дараа өдөр тутмын хэвшилдээ илүү болгоомжтой болж, одоо архи тун ховор хэрэглэдэг болсон гэжээ. Тэрээр сүүлийн үеийн олон нийтийн айлчлалуудын үеэр эдгэрэл нь урт, сэтгэлзүйн хувьд хүнд үйл явц байсан бөгөөд хаант улсын албан үүрэгтээ аажмаар эргэн орж байгаагаа хуваалцсан байна. (ВнЭкспресс)
19 судалгаанд хийсэн тоймоор цайны уут, ялангуяа хуванцар торон, холимог ширхэгт, дулаанаар битүүмжилсэн полипропилен материалаар хийсэн уутнууд хандлах явцад хэдэн тэрбум хүртэлх микро, нано хуванцар тоосонцор ялгаруулж болзошгүйг тогтоожээ. Үр дүн нь уутны төрөл, лабораторийн аргачлалаас шалтгаалан ихээхэн ялгаатай байсан ба эдгээр тоосонцор болон холбогдох химийн бодисууд хүний эрүүл мэндтэй хэрхэн харилцан нөлөөлдгийг эрдэмтэд үргэлжлүүлэн судалж байна. (Earth.com)
АНУ-ын насанд хүрэгчдийн дундах тамхидалтын түвшин 2024 онд түүхэн доод түвшин буюу 9.9%-д хүрч, анх удаа хоёр оронтой доошилжээ. Нийтийн эрүүл мэндийн албаны хүмүүс энэ түүхэн үе шатыг тэмдэглэж байгаа ч залуу насанд хүрэгчдийн дунд электрон тамхи түгээмэл байгаад санаа зовнисоор байна. (Фокс Ньюс)
Чидуны тос зэрэг эрүүл тосыг нэмэх нь хүнсний ногооноос авах каротиноид болон тосонд уусдаг А, Е, К амин дэмийн шингээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Хоол зүйчид шим тэжээлийн биед шимэгдэх чадварыг сайжруулахын тулд салат, шарсан ногоон навчит ногоон дээр бага зэрэг дусааж хэрэглэхийг зөвлөж байна. Энэ энгийн хооллолтын дадлыг эслэг, пробиотиктой хослуулбал шим тэжээлийг дээд хэмжээнд хүргэж, зүрх болон гэдэсний эрүүл мэндэд дэмжлэг үзүүлдэг байна. (AOL)
Олон нийтийн сүлжээн дэх “fibermaxxing” чиг хандлага нь хоол боловсруулалт, зүрхний эрүүл мэндийг сайжруулахын тулд эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалж байгаа ч мэргэжилтнүүд огцом нэмэхээс сэрэмжлүүлж байна. Ихэнх америкчууд өдөрт авах ёстой зөвлөмжийн хэмжээний бараг хагас орчмыг нь л хэрэглэдэг. Хэвлийг дүүргэх, тавгүйрхэхээс зайлсхийхийн тулд өдөрт авах зорилтот хэмжээнд хүрэхдээ шош, үр тариа зэрэг бүхэл хүнсийг аажмаар нэмэхийг хоол зүйчид зөвлөж байна. Энэ хэмжээ нь эмэгтэйчүүдэд ойролцоогоор 25 грамм, эрэгтэйчүүдэд 34 грамм байдаг. (AOL)
Кенид орсон аадар бороо, хүчтэй үерийн улмаас дор хаяж 62 хүн амиа алдсаны дотор 33 нь Найробид байжээ. Аврах багууд усанд автсан бүс нутгуудад эрэх хайх ажиллагааг тасралтгүй явуулж буй бөгөөд эрх баригчид аюултай цаг агаар үргэлжилнэ гэж анхааруулжээ. (Ройтерс)
[Энэтхэгийн Гандхинагар дахь IIT [Энэтхэгийн технологийн хүрээлэн]-гийн судлаачид Номхон далайн температурын хэв маяг өөрчлөгдөх нь байгалийн тоормос болж, дэлхий даяарх аварга ган гачгууд нэгэн зэрэг тохиолдохоос сэргийлдгийг илрүүлжээ. Эдгээр өөрчлөгдөж буй мөчлөгүүд нь тивүүдийн хооронд ган гачиг болох хугацааг зөрүүлж, дэлхийн хүнсний аюулгүй байдал, ургацын үйлдвэрлэлийг хамгаалдаг байна. (Earth.com)
[Нигерийн] Лагос хотын оршин суугчид тог цахилгааны удаан явцтай тасалдал, шатахууны үнийн өсөлтөөс улам дордсон хүчтэй халууны давлагааг тэсвэрлэж байна. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ хүнд нөхцөлийг уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилт, хот даяарх ногоон байгууламжийн алдагдалтай холбон тайлбарлаж байна. (PM Ньюс Нигери)
Британийн арлуудын хамгийн том цэнгэг уст Лох-Нейг нуурт хийсэн шинжилгээгээр Хойд Ирландын цэвэршүүлсэн ундны усны ойролцоогоор 40%-ийг хангадаг түүхий усны эх үүсвэрээс хэд хэдэн төрлийн антибиотикт тэсвэртэй генүүд илэрчээ. Бохир усны асгаралт, малын шингэн ялгадас, байгаль орчны сул зохицуулалт нь нянгийн эсрэг тэсвэржилтийг түргэсгэх нөхцөл бүрдүүлж, нуурыг экологийн ноцтой доройтолд оруулж байна. (Гардиан)
Грек улс Афин хотын ойролцоо завины зангуунд Посидония далайн өвс сүйтгэгдэхээс сэргийлэхийн тулд байгальд ээлтэй хөвүүрийн системийг туршиж байна. Энэ нь нүүрстөрөгч хадгалж, усыг шүүж, далайн амьдралыг тэтгэдэг Газар дундын тэнгисийн чухал амьдрах орчин юм. Аялал жуулчлал, завины зангууны улмаас ихээхэн сүйдсэн энэ өвсөн талбайг хамгаалахын тулд албаны хүмүүс, эрдэмтэд улс даяар нэвтрүүлэх, эрх зүйн хамгаалалтыг чангатгах, илүү шуурхай арга хэмжээ авахыг уриалж байна. (Евроньюс)
[АНУ-ын Флорида мужийн] Майами хотын оршин суугч Эндрю Отазо хотын мангро модны ойгоос хог хаягдлыг цэвэрлэх олон жилийн ажлаа үргэлжлүүлж, өнөөг хүртэл 19,500 гаруй килограмм хог цуглуулаад байна. Харин Флоридагийн ахлах сургуулийн багш Сюзан Пеоски сурагчдадаа алхах үедээ хог түүхэд зориулсан уут, хавчуур өгч, өдөр тутмын байгаль хамгааллын үлгэр жишээ үзүүлж байгаа нь жижиг хэдий ч тогтвортой үйлдлүүд орон нутгийн экосистемийг хамгаалж чаддагийг харуулж байна. (Инвэйдин Си)
Шинэ судалгаагаар Бразилын төдийлөн танигдаагүй Серрадогийн намгархаг газар маш их хэмжээний эртний нүүрстөрөгчийн нөөц хадгалдгийг тогтоожээ. Дундаж хадгалалтын нягтралаараа Амазоны биомассаас ч өндөр байгаа нь усанд ханасан, хүчилтөрөгч багатай хөрс органик бодисыг мянга мянган жилийн турш хадгалж чаддагтай холбоотой юм. Эрдэмтэд ган гачиг, түймэр, хөдөө аж ахуйн тэлэлт нь энэ нүүрстөрөгчийг ялгаруулж, бүс нутгийн усны нөөц болон уур амьсгалын тогтвортой байдалд заналхийлж болзошгүйг анхааруулж байна. (Earth.com)
[Нигерийн] Минна хотын Гидан Мадара, Дадин Кова дүүргийн оршин суугчид орон сууцны бүс рүү нь хорт утаа, тортог ялгаруулж байна хэмээн үзэж буй хуванцар хайлуулах, дахин боловсруулах үйлдвэрийг хаахыг Нигер мужийн эрх баригчдаас шаарджээ. Тэд байгаль орчны зохицуулагчид олон жил арга хэмжээ аваагүй гэж буруутгаж, бохирдолтой холбоотой амьсгалын зам, зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна гэж мэдээлсэн байна. (Сахара Репортерс)
Их Британийн зараа-хүний тоо толгой амьдрах орчны алдагдал, пестицид, замын хөдөлгөөн, ичээний үеийн тайван байдал алдагдсанаас буурч байгаа тул байгаль хамгаалагчид хүмүүс хэрхэн тусалж болох бодит аргуудыг танилцуулжээ. Үүнд цэцэрлэгт нэвтрэх нүх гаргах, шавжид ээлтэй орчин бүрдүүлэх, аюулгүйн эмэлт хоол тавих, зараа-хүнийг аврах шаардлагатай үед таних, ичих үеэр саад болохгүй байх, орон нутгийн зэрлэг амьтанд ээлтэй бодлогыг дэмжих зэрэг багтаж байна. (Гардиан)
Aldi хүнсний сүлжээний Earth Grown Plant-Based Taco Filling бүтээгдэхүүн АНУ-д олон хүнд таалагдаж, боломжийн үнэтэй веган мах орлуулагч болж байна. Шар буурцгаар хийсэн энэ бүтээгдэхүүн нь савлагаандаа 6 грамм уураг, төмөр, кальци зэрэг чухал шим тэжээл агуулдаг. (Тэйкаут)
Шарсан талх нь бүтээлч түрхлэгээр өдөржин хэрэглэх боломжтой олон талт веган хоол болон хувирч байна. Мэргэжилтнүүд тэжээллэг хооллохын тулд хатуулаг сайтай веган талхыг авокадо, хумус, жимс зэрэг чихэрлэг эсвэл давслаг сонголттой хослуулахыг зөвлөж байна. (ВежНьюс)
Шведийн Melt&Marble гарааны компани MeltyMarble нэртэй веган, нарийн исгэсэн “загвар-өөх”-өө АНУ-д худалдаалах зөвшөөрөл авчээ. Исгэгчээс гарган авсан энэ орц нь амьтан-хүний өөхний хайлах шинжийг дуурайлган, веган хүнсний амт болон шүүслэг чанарыг сайжруулж байна. (ФүүдБев Медиа)
Бүхнийг амьтдын төлөө сан, Амьтдын төлөөх иргэд, Аасра амьтны асрамжийн газар зэрэг төрийн бус байгууллагууд [Энэтхэгийн] Хайдарабад хотод зуны хэт халуунаас гудамжны амьтан- болон шувуу-хүмүүсийг хамгаалахаар мянга мянган усны сав байршуулж байна. Сайн дурынхан амьтан-хүмүүсийг ус дутагдахаас сэргийлэх, олон нийтийн сайн сайхны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийг эдгээр савыг тогтмол дүүргэж байхыг уриалж байна. (Телангана Түдэй)
Их Британийн малын эмч Ванесса Уэйт, Калум Маршалл нар нохойн махны худалдаанаас аврагдсан нохой-хүмүүсийг эмчлэхээр Хятадын Харбин хотыг зорьжээ. Тэд яс, үе мөчний мэс засал хийж, нохойн 20 тэргэнцэр хандивлажээ. Багийнхан хүнд байдалтай арван тохиолдлыг нарийн мэргэжлийн эмчилгээ хийж, эцэст нь үрчлүүлэхээр Их Британид авчрахаар төлөвлөж байна. (Миррор)
[Хятадын] Ханжоу хотын хүргэлтийн жолооч Инь Жунюү газрын гүний хийн их хэмжээний алдагдлыг мэдээлэхийн тулд ажлаа зогсоож, болзошгүй дэлбэрэлтээс сэргийлжээ. Түүний түргэн шуурхай шийдвэр 647 өрх, 20 дэлгүүрийг аварсан ба эр зоригийнх нь төлөө албан ёсны шагнал хүртээлээ. (ВнЭкспресс)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бодлын агшин бүрд, оюуны үйл ажиллагааны үе шат бүрд сэтгэлийн төлөвөө адилхан хэвээр хадгал.” Хүндэт Гэгээрсэн Их Багш Гэгээн Даман Хонгрен (цагаан хоолтон) (WikiQuote)
Америкийн нотолгоонд тулгуурласан дамжуулагч Сюзан Грау хүүхэд байхдаа бараг л нас барж, хойд насанд очоод, амьдралын зам мөр, дахин төрөлт, Бурханы хайрын тухай мэдэж, сүнстэй харилцах чадвартай буцаж ирсэн тухайгаа хуваалцжээ.
Сюзан дөрвөн нас хагастайдаа хэсэг хөвгүүдтэй тоглож байхад нь тэд гарааш дахь хөлдөөгчөөс мөсөн чихэр авчирвал хамт тоглуулна гэж хэлжээ. Тэр хөлдөөгч дотор авирч ороход, хөвгүүд хаалгыг нь араас нь хаачихжээ.
Эхэндээ би: “Өө, би тоглоомд оролцож байна. Энэ бол бидний тоглож буй тоглоом.” гэж бодсон, харин гараашны хаалга хаагдах дуу нижигнэн сонсогдоход энэ тоглоом биш гэдгийг ойлгоод би орилж эхэлсэн. Бидний дотор төрөлхөөс байдаг нэг ийм мэдрэмж бий гэж боддог. Би үхнэ гэдгээ мэдээгүй ч маш муу зүйл болж байгааг, бас надад маш муу зүйл тохиолдох гэж байгааг мэдэрсэн. Би хамаг чадлаараа хашхирч байсан. Ээж маань муур шиг, нарийн өндөр дуу сонсоод, газар дээрх мууруудын чимээ байна гэж бодоод тоогоогүй, харин би үргэлжлүүлэн орилсоор байсан. Тэгээд удалгүй би гурван тод гэрэл харсан, тэд: “Сюзан, орилохоо боль.” гэж хэлснийг санаж байна. Би болиогүй. Би орилсоор байсан, тэгэхэд нэг нь: “Сюзи, орилохоо боль. Бид ээжийг чинь аваад ирнэ.” гэсэн. Тэр явдлын дараа би өөрийгөө мэдэрч байсан. Ихэнх хүмүүсийн ярьдаг шиг биеэсээ татагдан гарсан мэт санагдаагүй ч биеэсээ гарч байгаагаа мэдэрсэн. Харин би биеэ эргэж харснаа огт санадаггүй. Энэ нь ихэнх хүмүүс тэгдэг болохоор сонин санагдсан.
Харин би эцэст нь нэг шатны доод талд очсон байсан. Тэр шат маш их эвдэрч, цуурч, хуучирсан байлаа. Би өөрөө хэвээр байсан болохоор дээш нь хараад, вазелин шиг болчихсон мэт санагдаж байсан учраас тэр шатны оройд яаж гарах бол гэж бодсоноо санаж байна. Би үнэхээр царцмаг шиг, шингэн мэт мэдрэгдэж байсан. Тэгээд дараагийн мөчид би энэ худгийн ирмэг дээр байсан. Эхэндээ би дээш харсан, тэгээд эдгээр багануудыг харсан. Одоо эргээд бодоход үүнийг Грек-Ромын балгас гэж нэрлэж болох байх, гэхдээ тэр үедээ би тийм зүйл юу болохыг мэддэггүй байлаа. Тэнд эдгээр эвдэрсэн баганууд, нээлттэй тааз байсан. Би таазны нээлхийтэй таарсан энэ худаг руу доош харж, доторх хөдөлгөөнийг ажиглаж байлаа. Энэ нь нэгэн цул ухамсар мэт, үгс, залбирал байсан. Би хүмүүс: “Ээж минь хорт хавдартай. Бурхан минь, түүнийг битгий үхүүлээч.” гэж хэлэхийг сонсож байлаа. Мөн: “Би 16 хүрэх гэж байна, машинтай болмоор байна. Аав минь надад машин авч өгөхгүй байна. Бурхан минь, түүнийг надад машин авч өгдөг болгооч” гэхийг сонсож байлаа. Би энэ бүх хүсэл, залбирлыг сонсож, надтай хамт хэвээр байсан, миний тэнгэр элч нар гэж нэрлэдэг тэр сайхан гэрлүүдийг хараад, “Та нар тэр бүгдэд хариулдаг уу?” гэж асуулаа. Тэд: “Үгүй, Сюзи, заримдаа хүмүүсийн хамгийн ихээр хүсдэг зүйл тэдэнд сайн байдаггүй.” гэж хэлсэн. Би өөрийгөө маш аюулгүй мэдэрсэн. Эргэн тойронд минь маш энэрэнгүй энерги байгааг мэдэрсэн.
Дараа нь Сюзан хүмүүс амьдралынхаа замыг өөрсдөө бүтээж, гэрэлт оршихуйд тэднийг чимээгүйхэн чиглүүлж байгааг харжээ.
Тэгээд би урагш хартал энэ зам харагдсан. Би Озын шидтэн киног үзсэн болохоор түүнийг шар тоосгон зам шиг харагдаж байна гэж бодсон. Би энэ замын эхэнд пирамидуудыг хараад, хүмүүс орж ирэхийг ажигласан. Миний бодлоор тэд хүмүүс байсан. Тэд надад хүмүүс ирээд, энэ пирамидын ёроолоос авч байгааг харуулсан. Тэгээд тэд замаа тавьж эхэлсэн. Үүнийг тэдний амьдралын тэнцвэрийн аялал гэдгийг би мэдсэн, гэхдээ угаасаа мэдэж байсан уу, эсвэл надад тэгж ойлгуулсан уу гэдгийг мэдээгүй. Энэ нь тэдний амьдралын аяллын тэнцвэржилт байсан. Тэд эдгээр пирамидын ёроолоос авч, замаа засахыг хичээхэд тэнцвэр нь алдагддаг байлаа. Тэгээд би тэднийг өвдөг сөхрөн, “Бурхан минь, юу ч бүтэхгүй байна. Надад туслаач. Ямар нэгэн зүйл хийгээч.” гэж хэлэхийг харсан. Тэгээд тэр сайхан гэрлүүд орж ирээд эдгээр чулууг авч буцаан тавьж, пирамидын орой руу очоод, чулуу авч, дахин өөрсдөө бүтээж байгааг би харсан. Би тэр үзэсгэлэнт оршихуйдыг орой дээрээс эдгээр чулууг авчраад, энэ замыг, энэ үзэсгэлэнт алтан замыг засаж эхлэхийг хараад, “Та нар юу хийж байна вэ?” гэж асуусан. Тэд: “Бид бол зам тавигчид. Чи биш. Чиний хийх ёстой зүйл бол зүгээр л түүгээр алхах” гэж хэлсэн. Би: “Замаар зөв явж байгаагаа яаж мэдэх вэ?” гэж асуусан. Тэд: “Бид бүхнийг ивээж, бас хаадаг. Гэхдээ андуурч болохгүй, чи саадыг арайхийж, шалбарч няцарсан байдалтай давж болно. Эсвэл чигээ өөрчилж болно, хэрэв дахиад өөр хана харвал дахиад чигээ өөрчил. Өөр нэг хана харагдвал дахин чигээ өөрчил. Тэгээд мэдэхийн завдалгүй бид замыг чинь засаж буйг харах болно. Чамд юу зөв болохыг бид мэднэ. Чи өөртөө юу зөв болохыг мэднэ гэж боддог.” гэж хэлээд, мөн “Чиний хянах гэж оролддог зүйл эцэстээ чамайг хянадаг, харин чиний зугтдаг зүйл чамайг мөшгөдөг.” гэж надад хэлсэн. Би тэр үгсийг хэзээ ч мартаагүй, гэхдээ бүх замынхаа туршид хэзээ ч сонсоогүй. Би бүхнийг хянах гэж л оролдсоор байсан. Би угаасаа тийм л хүн байсан. Гэхдээ одоо би үүнийг ойлгож байна.
Дараа нь Сюзаныг өөр нэг газарт аваачсан бөгөөд тэнд тэр сүнснүүд Дэлхий дээр туулах аяллуудаа ярилцаж байгааг харжээ. Тэгээд би тэдний “мэдлэгийн өрөө” гэж нэрлэдэг газар руу гэнэт шилжсэн. Би ном ч биш, хавтан ч биш нэгэн виртуал хөдөлгөөнүүдийг харсан. Энэ бол ямар нэгэн түүхэн зүйл гэдгийг нь надад мэдрүүлсэн нэгэн урсгал хөдөлгөөн байсан. Тэгээд би эдгээр гэр бүлүүд аян замдаа юу хийх гэж байгаагаа ярьж эхлэхийг харсан. Тэдний нэг нь: “Би үүнийг хийнэ, би түүнийг хийнэ. Би үүнийг туулна, түүнийг ч туулна, ингэснээр сүнс минь үнэхээр тэлнэ.” гэж хэлж байхад, нэг тэнгэр элч оршихуй “Өө, энэ бол дэндүү их байна. Чи тийм ихийг хийхийг хүсэхгүй шүү. Тэр хэтэрхий хэцүү. Тэр бол дэндүү хэцүү аялал” гэж хэлэхийг нь би сонссон. Тэгэхэд тэр хүн “Би чадна. Чадна гэдгээ мэдэж байна. Би зүгээр л үүнийг дуусгахыг хүсэж байна. Үүнийг дааж чадна гэдгээ мэдэж байна.” гэхэд, тэд: “За, чамд сонгох эрх бий.” гэсэн. Тэгээд тэд алга болсны дараа би: “Тэд хааччихав?” гэж асуусан. Тэд: “Дараагийн төрөлдөө очсон.” гэж хэлсэн. (Би) тэд юу гэсэн утгатайг огт ойлгоогүй, огтхон ч. Хожим амьдралд нэг хүн над дээр ирээд: “Чи хойд төрөлд итгэдэг үү?” гэж асуухад би: “Бурхан минь, тэр үг байна, төрөл арилжилт, хойд төрөл, тэр үг мөн байна. Юу?” гэж хэлсэн. Тэгээд би тэдний юу хэлснийг нь ойлгосон.
“Хамтрагчдын өрөө” гэж нэрлэдэг өөр нэг газарт Сюзан үзэсгэлэнт амьтан-хүмүүс, тал хээрийг харж, тэнгэр элч нар хөгжмөөр ярьж байхыг сонсжээ. Дараа нь тэр Эх Сурвалжтай гүн гүнзгий уулзалт хийжээ. Би зүүн тийшээ хараад, ямар нэгэн уулын орой руу дээш хартал урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй мэт туяа цацруулсан тэр үзэсгэлэнт Оршихуйг харсан. Тэр нь бидний төсөөлж ч чадахгүй, ямар ч хайраас хэтийдсэн Хайр байсан. Би тэр Хайраар дүүрсэн. Маргааш Сьюзан Граугийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (Өөр ертөнц КҮТ)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх