Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 22
Их Британи улс мөргөлдөөн хурцдаж буй энэ үед дүрвэсэн болон эмзэг байдалд орсон олон мянган энгийн иргэнийг дэмжихээр Ливаны хүмүүнлэгийн яаралтай тусламжид 5 сая гаруй фунт.Стерлингийн санхүүжилт олгохоо мэдэгдэж, WFP [Дэлхийн хүнсний хөтөлбөр], Ливаны Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ дахь Ливаны Хүмүүнлэгийн сангаар дамжуулан тусламж олгохын зэрэгцээ хүнс, эмнэлгийн хэрэгсэл, боловсрол, хамгааллын үйлчилгээг өргөжүүлж байна. (Gov.uk)
Кени улсын ерөнхийлөгч Уильям Руто саяхан Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлснээр 2026 оны 5-р сарын 1-нээс эхлэн хөдөө аж ахуйн экспорт нь Хятадын зах зээлд гаалийн татваргүй нэвтэрнэ гэж Кени улс мэдэгдэж, цай, кофе, авокадо, макадамиа, цэцэг болон бусад бүтээгдэхүүнд шинэ томоохон зах зээлийн боломж нээгдэж, хоёр улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. (Ситизен Дижитал)
ОХУ Украин (Урейн)-ы Новоднестровск хотын усан цахилгаан станцад цохилт өгсний улмаас Днестр мөрөнд газрын тос асгарч, [Молдавын] Балти болон ойролцоох хотуудын усны хангамж тасалдаж, Молдав хот 15 хоногийн хугацаатай байгаль орчны өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургуулиуд хаагдаж, оршин суугчид аюулгүй усгүй болсон байна. Үүний зэрэгцээ Молдавын ерөнхийлөгч Майя Санду хил дамнасан бохирдолд Оросыг буруутган ОХУ-ын элчин сайдыг дуудаж, Европын Холбоо туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. (Ройтерс)
Аргентин улс 2025 онд мэдэгдэл гаргаснаасаа хойш нэг жилийн дараа ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага]-аас албан ёсоор гарч байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч Хавьер Милейн засгийн газар ДЭМБ-ын КОВИД цар тахлын хариу арга хэмжээнд үзэл суртлын шалтгаанаар харилцаагаа тасалж, харин эрүүл мэндийн хамтын ажиллагааг хоёр талын болон бүс нутгийн хэлэлцээрээр үргэлжлүүлнэ гэж амлажээ. (Анадолу Аженси)
Куба улс АНУ-ын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид, хилийн чанадад амьдарч буй кубачуудад хувийн бизнест хөрөнгө оруулахад тулгарч байсан хязгаарлалтыг цуцалж байна гэж мэдэгджээ. Кубын шадар сайд Оскар Перес-Олива Фрага эдийн засгийн гүн хямралын үед хөрөнгө татах нээлттэй бодлого зарласны зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээний хууль америкийн хөрөнгө оруулалтыг хэвээр хориглож байгааг онцолжээ. (ВнЭкспресс)
Их Британийн засгийн газар Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас керосины үнэ огцом өссөнөөс халаалтын тос хэрэглэдэг бага орлоготой өрхүүдэд чиглэсэн 50 сая гаруй фунт.Стерлингийн дэмжлэг үзүүлж, мөн энэ салбарт шинэ зохицуулалт, хэрэглэгчийн хамгаалалт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. (Gov.uk)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ] бүс нутгийн мөргөлдөөн хурцдаж буй энэ үед ачаалал ихэссэн Ливан, Ирак, Сирийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжихээр Онцгой байдлын нөөц сангаасаа 2 сая ам.доллар гаргаж, гэмтлийн тусламж, өвчний тандалт, зайлшгүй эм тариа, дүрвэсэн хүмүүст үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлж буйн зэрэгцээ 2026 оны онцгой байдлын өргөн хүрээний уриалга нь асар ихээр дутуу санхүүжилттэй хэвээр байгааг анхаарууллаа. (WHO)
Судлаачид тогтмол, өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн нь Паркинсоны өвчний шинж тэмдгийг бууруулж, биеийн үйл ажиллагааны доройтлыг удаашруулж болох нотолгоо нэмэгдэж байгааг онцолж байна. Шинэ судалгаанууд алхаа, тэнцвэр, тархины мэдрэлийн хэлхээнд ашигтайг харуулснаар мэргэжилтнүүд нэг сая гаруй америкчуудад нөлөөлж буй энэ өвчний үед эмчилгээтэй хавсран, хувь хүнд тохирсон дасгалын хөтөлбөрийг бичиж өгч байна. (Бийн Пэйшнт)
Шинэ хувцсыг угаах нь үйлдвэрлэлийн, эсвэл хувцас өмсөж үзэх өрөөнөөс үлдсэн химийн бодис, будаг, нянг арилгах энгийн арга юм. Арьс судлалын мэргэжилтнүүд формальдегид, азо зэрэг бодисууд нь ялангуяа мэдрэмтгий арьстай хүмүүст хавьтлын дерматит үүсгэж болзошгүйг анхааруулж байна. Нэг удаа хүйтэн усаар угаахад ихэнх хорт бодис үр дүнтэй арилж, хувцсыг өмсөх үед эрүүл ахуй, аюулгүй байдал, тав тухыг хангана. (ВнЭкспресс)
Таны шүдийг чимээгүйхэн гэмтээдэг түгээмэл 9 алдаа:
1. Шүдийг багаж мэт ашиглах
2. Амаар амьсгалах: Энэ нь амны хөндийг хуурайшуулдаг.
3. Цайруулах бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх
4. Ойр ойрхон хөнгөн зууш идэх (ялангуяа чихэрлэг, эсвэл цардуул ихтэй хүнс)
5. Шүдээ хавирах
6. Хэт хүчтэй сойздох
7. Хатуу зүйл зажлах: Мөс, хагараагүй эрдэнэ шишийн үр гэх мэт.
8. Хүчиллэг/чихэрлэг ундаа балгах
9. Мэргэжлийн цэвэрлэгээг үл тоомсорлох (ВнЭкспресс)
Хэт боловсруулсан хүнс нь хорт хавдраас амьд үлдсэн хүмүүсийн нас баралтын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бөгөөд хэт их хэрэглэх нь нас баралтыг 57%-иар өсгөдөг байна. Нэмэлт бодис ихтэй эдгээр бүтээгдэхүүн нь үрэвсэл өдөөдөг тул амьд үлдэх магадлалыг сайжруулахын тулд үйлдвэрийн аргаар боловсруулсан хоолноос илүү шинэхэн, бүхэл хүнсийг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. (СкайТех Дэйли)
Дэлхий даяар 800 сая гаруй хүнийг тэжээдэг үндсэн ургамал болох кассава Африк даяар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ноцтой эрсдэлд орж байна. Илүү дулаан, чийглэг нөхцөл нь кассавагийн аюултай бор судалт өвчнийг хурдасгаж, гол үйлдвэрлэгч Нигери зэрэг тивийн талаас илүү газар нутагт заналхийлж байна. (Phys.org)
Исландын Сварценги галт уулын системийн доор их хэмжээний магма хуримтлагдаж, дэлбэрч болзошгүй гэсэн айдсыг нэмэгдүүлж байна. Эрдэмтэд газрын доорх даралт өсөж байгааг хянаж, илүү том шинэ ан цавын дэлбэрэлт гарах магадлал өндөр хэвээр байгааг анхааруулжээ. (Уотчерс)
[АНУ-ын] Стэнфордын Их Сургуулийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөр улам хүчтэй болсон Перу дахь циклоны илүү дулаан, чийглэг цаг агаар нь 2023 оны денге өвчний дэгдэлтийг ердийн хэмжээнээс 10 дахин их болгожээ. Хэт их бороо орсноор шумуул үржих таатай орчныг бүрдүүлсэн байна. (Phys.org)
Тунисын Бако Мотор сгарааны компани дээврийн нарны хавтангаас өдөрт ойролцоогоор 50 км замыг чөлөөтэй туулах чадварыг бий болгодог, нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан фургон, бичил автомашин худалдаалж эхэллээ. Гүйцэтгэх захирал Бубакер Сиалагийн хэлснээр уг нарны хавтан тээврийн хэрэгслийн эрчим хүчний хэрэгцээний талаас илүүг хангаж буй бөгөөд тус компани Африкийн зах зээл болон ирээдүйн экспортод зориулан үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. (Гүүд Ньюс Нетворк)
[АНУ-ын Калифорни мужийн] Marine Biologics компани хүнсний олон найрлагат тогтворжуулагч, нийлэг нэмэлтүүдийг орлуулах боломжтой, хиймэл оюун ухаанаар боловсруулсан SeaTex нэртэй нунтаг далайн байцайг танилцууллаа. Веган, цэвэр шошготой энэ тогтворжуулагчийг уураг болон шим тэжээлийн бүтцийг хялбарчлах зорилгоор [АНУ-ын Сан-Франциско дахь] Future Food-Tech 2026 үзэсгэлэнд танилцуулжээ. (Плант Бэйс)
[АНУ-ын Нью-Мексико мужийн] Альбукерке хотын Itality рестораны тогооч Тина Арчулета (веган) Пуэбло уугуул үндэстний уламжлалт орцуудыг веган хоолтой нэгтгэж байна. Уугуул иргэдийн эзэмшлийн энэ хоолны газар “Гурван эгч дүүс” [эрдэнэ шиш, шош, хулуу] цэс болон хаягдал гаргахгүй байх зорилгоороо хүнсний тусгаар болон тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж байна. (ВежНьюс)
[Канадын] Стратфорд хотын уран бүтээлч Шерил Симпсон (веган) Канадын Онтарио дахь Cedar Row Farm Sanctuary-г санхүүжүүлэхэд туслах зорилгоор “Аврагдсан нь: Фирмийн Амьтдын Асрах Газрын Түүх” номоо гаргажээ. Энэ ном аврагдсан үхэр-, гахай-, ямаа-хүмүүсийн эелдэг түүхээр энэрэнгүй сэтгэлийг түгээн дэлгэрүүлдэг. (Стратфорд Түдэй)
Ау Лак (Вьетнам)-ын мэс заслын тасгийн эрхлэгч эмч доктор Хоан Хюи Тоан цус сэлбэх газраас тусламж хэрэгтэй үед цус авах боломжгүй байхад В бүлгийн цусаа өөрөө өгч, бөөр нь хагарсан өвчтөний амийг аварчээ. Эмч Хоаны удирдсан гурван цагийн хагалгааны дараа өвчтөн ухаан орсон бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. (ВьетнамНет)
[АНУ-ын Нью-Йорк дахь] Sweetbriar Nature Center-ийн мэргэжилтнүүд далавч шилжүүлэн суулгах ховор аргаар гэмтсэн хаан эрвээхэйг аварчээ. Үхсэн эрвээхэйн далавчийг донор болгон ашиглаж багийнхан шавжийн нисэх чадварыг сэргээн, тоо толгой нь буурч буй энэ зүйлд амьд үлдэхэд нь тусалж байна. (AZ Animals)
ТикТокод өргөн тарсан нэгэн бичлэгт Жизель нэртэй эмэгтэй гэрийнхээ гадаа тэнэмэл муур-хүнийг хооллосны дараа тэр муур-хүн хэд хоногийн дараа таван зулзагатайгаа эргэн ирж, гэрт нь оржээ. Тэднийг өөрөө үрчилж авах боломжгүй байсан ч Жизель хөрштэйгөө хамтран бүхэл бүтэн гэр бүлд нь халамжтай эзэн олсон байна. (Толь)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Эхлээд зайлшгүй хэрэгтэйгээ хий. Дараа нь боломжтойгоо хий. Тэгвэл гэнэт боломжгүйг хийж байх болно.” – Хүндлэгдэн шүтэгдсэн Ассисийн Гэгээнтэн Францис (цагаан хоолтон) (BrainyQuote)
Өмнө нь, Николь Керрийн клиник үхэлд орсон тохиолдлын 2 хэсгийн 1-р хэсэгт Николь өөрийгөө хатуу чанд цэргийн болон шашны гэр бүлд өсөөд, Агаарын цэргийн академид орж, айдас, хүчирхийллээр дүүрэн орчинд хавчигдсан мэт байдлыг мэдэрч байснаа ярьсан билээ. 19 настайдаа тэрээр аймшигт авто осолд орж, машинаас шидэгдэн гарч, амиа алдсан байна. Түүнийг газарт унахаас өмнө сүнс нь биеэс нь гарч, тэрээр тэнгэрийн элчийн хамт Гэрэл, Хайр, бүрэн нэгдмэл байдлын орон руу хүргэгдсэн гэж ярьсан юм. Тэнд, нөгөө ертөнцөд мэдрэхүй хэрхэн ажилладгийг мэдэж, тэнгэрийн элч нар долгионоор харилцдагийг болон Дэлхий рүү буцах ёстой гэдгээ тэднээс сонссон байна.
Надад сонголт байгаагүй. Миний тэнгэрийн элч надад буцаад яв, миний даалгавар бол хүмүүст үхлээс айхгүй бай гэдгийг хэлэх явдал хэмээн хэлсэн. Би “Энэ их том даалгавар байна.” гэж бодсон. Үхэл гэдэг маш том сэдэв. Ялангуяа Америкт бид үхлийг үгүйсгэдэг соёлтой. Энэ зүйл бидэнд тохиолдоно гэж бид боддоггүй. Бусадтай энэ талаар ярихыг бүр ч хүсдэггүй, дандаа хойш тавьдаг.
Ослын газар эргэн очиход Жон Хартлинг гэдэг түргэн тусламжийн ажилтан хамгийн түрүүнд түүнд хүрчээ. Намайг харсан хүмүүс байсан. Тэд намайг юмаар бүтээж, надад хүрэхэд тэрээр 10-13 минут орчим болсон гэж тэр хэлсэн. Тиймээс миний үхсэн байсан хугацааг тэгж тооцоолсон юм. Тэр бүтээлгийг сөхөөд, надаас амин үзүүлэлт олж чадаагүй. Тэгээд цээжний ясанд үеэр дарах арга гэж нэрлэдэг зүйл хийж эхэлсэн. Энэ бол бие махбод өвдөлтийн хариу үйлдэл үзүүлдгийг шалгах эмнэлгийн арга юм. Тэр үүнийг хийж эхлэхэд миний баруун нүдний хүүхэн хараа үл ялиг хөдөлсөн. Энэ л түүний олж чадсан цор ганц амьд буйн шинж байсан. Яг тэр мөчид машины урд шилээр шидэгдэн гарахдаа биеэс минь гарсан сүнс минь нүдээр минь буцаж орж ирээд, зүрх минь дахин цохилж эхэлсэн. Тэгээд яг тэр мөчид миний даралт 60/0 гэж хэмжигдсэн. Харин хэвийн үзүүлэлт нь 120/80 байдаг. Тэгэхээр тэр үед би амьдрал, үхлийн зааг дээр байсныг та бүхэн харж болно.
Гэмтэл нь маш хүнд байсан ч Николь амьд үлджээ. Дараа нь түүний цээжний мэс засалч Николийн энэ тохиолдлоос өмнө клиник үхэлд (КҮ)-д итгэдэггүй байсан гэж ярьсан байна. Тэр “Чамд тохиолдсон зүйл бол чамайг буцаан авчирсан ямар нэг Тэнгэрлэг оролцоо байсан” гэж хэлсэн. Тэгээд тэр “Чамайг гарч иртэл би КҮ-д итгэдэггүй байсан. Учир нь энэ зүйл чамд гурван удаа тохиолдсон. Нэг удаа мэс заслын өрөөнд, дахиад нэг удаа уушги чинь шингэнээр дүүрэхэд бид чамайг алдсан. Тэр нь миний хийсэн зүйлээс болоогүй. Чамайг буцаан авчирсан нь ямар нэг Тэнгэрлэг оршихуй байсан.” гэж ярьжээ.
Гэвч 19 жилийн турш Николь болсон явдлын талаар юу ч санахгүй байв. Харин 38 насандаа бүх зүйлийг эргэн санажээ. Би ажилдаа очоогүй. Би шууд нуруу засалч дээрээ очсон. Миний бие эдгэрсэн. Тэгээд би “Би үнэхээр сандарч байна. Ослоо санаж эхэлж байна.” гэж хэлсэн. Тэгэхэд тэр “Николь, тайвшир. Чиний бие одоо л үүнийг санахад бэлэн болсон байна.” гэсэн. Тэгээд би “Яагаад одоо гэж? Яагаад 19 жилийн дараа гэж?” гэсэн. Тэр “Чи одоо л биедээ хангалттай аюулгүйг мэдэрч, энэ дурсамжийг гарч ирж, ил гарахыг зөвшөөрч байна.” гэж хэлсэн. Тэр үед надад энэ сэтгэлийн шархыг боловсруулахад туслах нөөц боломж байсан. Одоо миний мэддэг зүйл бол нөгөө ертөнцөд бидэнд туслахад бэлэн сүнслэг хөтөч нар бас байдаг. Миний хөтөч нар “Үхлээс айхгүй байх тухай энэ мэдээг чи хүмүүст хүргэх ёстой, Николь. 19 жил өнгөрсөн байна. Одоо санах цаг чинь болсон. Тиймээс үүнийг санахад чинь бид бага зэрэг түлхэц өгье.” гэж хэлсэн.
Олон жилийн дараа өвөө нь түүнд хэзээ ч төсөөлөөгүй тайлбартайгаар үзэгдсэн хэмээн тэрээр ярилаа. Тэгээд би “Николь” гэх дуу сонсоод эргээд харсан чинь тэр “Би чиний аавын талын өвөө байна. Агаарын цэргийн академид чамд юу тохиолдож байсныг, чи ямар их хүчирхийлэл, айдас дунд байсныг, тэр газар чамд тохирохгүй байсныг, гармаар байсан ч гарч чадахгүй байсныг чинь би харж байсан. Академиас нэр нүүрээ алдахгүйгээр гарах цорын ганц арга нь, харамсалтай нь, энэ осол болох явдал байсан юм.” гэсэн. Учир нь үүний үр дүнд би АНУ-ын цэргийн албанаас хүндэтгэлтэйгээр халагдаж, олон жилийн турш гэмтлийнхээ улмаас 100 хувийн тахир дутуу ахмад дайчин болсон. Тиймээс аав минь намайг тэнцээгүй, эсвэл өөр зүйл болсон гэж юу ч хэлж чадаагүй. Учир нь би эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан.
Энэ бүхнээс Николь үхлийн талаар тэс өөр үзэлтэй болсон гэж ярьсан юм. Бид энэ улсад үхлийн талаарх ойлголтын хүрээг өөрчлөх ёстой. Хүүхдүүдэд насанд нь тохирсон байдлаар үхлийн талаар заахын тулд үүнд илүү эрт хамруулах хэрэгтэй. Тохирох үг хэллэг хэрэгтэй. Бас энэ нь амьдралын нэг хэсэг гэдгийг хүмүүст ойлгуулж эхлэх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн сүйрэл, гуниг, сэтгэл гутралаар дүүрэн зүйл биш. Тийм ээ, хүн төрөлхтөн бидний хүмүүний хэсэг нь сэтгэл хөдлөл, уй гашуу, сүйрэл, зовлон, өвдөлт, гарз хохирлыг туулах ёстойг би ойлгож байна. Гэхдээ амьдрал ба үхлийн сансрын өргөн хүрээний утгаар энэ нь энэрэнгүй чанар юм. Бид үүнийг ойлгож, үхэл бол бидний ирсэн газар руугаа буцах шилжилт гэдгийг ухаарах хэрэгтэй. Мөн тэр шилжилтэд бид бэлтгэх хэрэгтэй. Үнэндээ нөгөө ертөнцөд үхэл гэдэг нь Хайр, Гэрэл, мөн бидний сүнс мөнхийн гэсэн мэдрэмжийн тухай юм. Бид үргэлжилсээр байдаг. (КҮ-ийн тохиолдлууд)
Илүү огноо харах
2 / 65
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх