Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 23
Камбож улс даяар цахим залилангийн эсрэг явуулж буй өргөн хүрээний ажиллагааг дэмжих зорилгоор Хятад улс Камбожийн Цахим залилантай тэмцэх комисст тоног төхөөрөмж хандивлажээ. Албаны хүмүүс сүүлийн үеийн хууль сахиулах хамтарсан ажиллагааг онцолж, Камбож улс залилангийн эсрэг шинэ хуулиа хэрэгжүүлж эхлэн, гадаадын сэжигтэй залилан үйлдэгчдийг хэдэн арван мянгаар нь албадан гаргасаар байна. (Кхмер Таймс)
[Саудын Арабын] Эр-Рияд хотод уулзсан Арабын болон Лалын шашинт 12 улсын гадаад хэргийн сайд нар Иран улсыг пуужин, дроны довтолгоогоо зогсоохыг уриалж, иргэний дэд бүтцэд хийсэн цохилтыг буруушаан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2817 (2026) тогтоолыг дагаж мөрдөхийг шаардлаа. Уг тогтоолд довтолгоог нэн даруй зогсоохыг уриалж, Ормузын хоолой, Баб-эль-Мандебын хоолойн тэнгисийн аюулгүй байдалд заналхийлэхээс сэрэмжлүүлжээ. (Анадолу Аженси)
Герман улс зургаан сарын өмнө Францтай дахин нэвтрүүлсэн хилийн түр шалгалтаа цуцалж, Рейн, Мозель голын дагуух хяналтын цэгүүдийг буулгаснаар өдөр бүр хил дамжин зорчдог 200,000 хүний паспортгүй зорчих хөдөлгөөнийг сэргээлээ. Бизнесийн байгууллагууд саатал арилсныг сайшааж байна (VisaHQ)
Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Япон, Канадын удирдагчид Иранаас худалдааны хөлөг онгоц болон иргэний дэд бүтцэд хийсэн халдлагыг, мөн Ормузын хоолойг бодитоор хаасныг буруушааж, Тегераныг тэсрэх бодис тавих, дрон, пуужингийн цохилт өгөхөө зогсоож, дэлхийн тээвэрлэлтийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахыг уриалжээ. (Gov.uk)
Камбожийн Боловсролын яам сургуулийн сахилга батыг бэхжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн удирдамжийн хүрээнд хичээлийн болон завсарлагааны үеэр ангид гар утас хэрэглэхийг хоригложээ. Мөн сурагчдад сургуулийн дүрэм журмыг дагаж мөрдөх, бусдыг хүндэтгэх, хичээл болон ёс зүйн хөтөлбөрт оролцохыг сануулсан байна. (Кхмер Таймс)
[Австрийн] Вена хотод болсон Их Британи тэргүүтэй Дэлхийн залилангийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан ИНТЕРПОЛ [Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага]-ын шинэ Дэлхийн ажиллах хүчин 196 улсын тагнуулын мэдээллийг уялдуулан, гадаад дахь, эхний ээлжид Зүүн Өмнөд Ази дахь тагнуулын залилангийн сүлжээг онилжээ. Засгийн газрууд, хууль сахиулах байгууллагууд, технологийн томоохон компаниуд гадаадаас улам бүр гаралтай болж буй залилангийн үйл ажиллагааг таслан зогсоохоор хил дамнасан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. (Gov.uk)
Иран, Израилын цохилтын улмаас Катар, Иран улсууд дахь эрчим хүчний томоохон дэд бүтэц гэмтэж, ШБХ [шингэрүүлсэн байгалийн хий]-н үйлдвэрлэл тасалдсаны дараа Европын байгалийн хийн үнэ 35 хүртэл хувиар өсөж, Персийн булангийн байгууламжуудад халдлага өргөжихийн хэрээр нийлүүлэлтийн удаан үргэлжлэх хомсдол, инфляцын эрсдэл өсөх, зах зээлийн тогтворгүй байдал даамжирч болзошгүйг анхааруулж байна. (Ройтерс)
АНУ-ын нэгэн судалгаагаар чихрийн шижингийн урьдач үед буй насанд хүрэгчид өдөр бүр авокадо, манго хэрэглэвэл зүрхний эрүүл мэндээ мэдэгдэхүйц сайжруулдаг нь тогтоожээ. Найман долоо хоногийн дотор оролцогчдын судасны үйл ажиллагаа сайжирч, цусны даралт буурсан байна. Эдгээр ашиг тус нь эрүүл тос, үл исэлдүүлэгчдийн нөлөөгөөр бий болсон бөгөөд жин болон дасгал хөдөлгөөний дэглэмд өөрчлөлт оруулаагүй байна. (Earth.com)
Кыргызстан улсад 2021 оноос хойш сэтгэцийн эмгэгийн тохиолдол жил бүр 11%-иар өсөж, бүртгэлтэй өвчтөний тоо 50,000-аас давжээ. Эрх баригчид үүнд хариу арга хэмжээ авахын тулд үндэсний стратеги боловсруулж, өсөн нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн хямралыг шийдвэрлэхээр олон салбарыг хамарсан эмнэлгийн багууд байгуулж байна. (24.kg)
Олон улсын судалгаагаар шим тэжээлийн чанарыг өндөр түвшинд хадгалангаа илчлэгийн хэрэглээг бууруулах нь эсийн хөгшрөлтийг удаашруулж, архаг бодисын солилцооны өвчнөөс сэргийлдэг гэж үзжээ. Энэ арга нь биеийн дотоод нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлж, урт наслах боломжийг нэмэгдүүлдэг. Эмнэлгийн мэргэжилтнүүд илүү эрүүл, эрч хүчтэй ирээдүйг хангахын тулд зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисын тэнцвэрийг хадгалахыг онцолжээ. (Лао Дон)
Туркменистан дахь Зөвлөлтийн үеийн хуучирсан дэд бүтэц агаар мандалд асар их хэмжээний метан ялгаруулж байна. Хялбархан засварлаж болох эдгээр алдагдлаас зарим бүхэл бүтэн улсынхаас ч илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгарч, дэлхийн уур амьсгалын зорилтуудад ноцтой аюул учруулж байна. (Table.Briefings)
Өмнө нь орж байгаагүй их бороо [Австралийн Хойд нутаг дэвсгэрийн өмнөд хэсгийн уудам, хуурай цөлийн бүс гэгддэг] Улаан төвийн бүсийг байгалийн өтгөн ногоон тогтоц болгон хувиргаж, ховор тохиох цөлийн цэцэглэлтийг бий болгожээ. Энэ их ус унтаа байдалд орсон экосистемүүдийг сэргээсэн ч мөн огцом үер үүсгэж, чухал дэд бүтцийг доголдуулан, бүс нутаг даяар байгалийн гамшгийн онцгой байдал зарлахад хүргэсэн байна. (Стрийлайн Фийд)
Швейцар улс Альпийн нурууны доор болон бусад бүсэд нутагт нийт 2,000 гаруй километр үргэлжлэх 1,400 гаруй хонгил барьж, Альпийг дамнасан ачаа тээврийн 72 гаруй хувийг ачааны машинаас цахилгаан галт тэрэг рүү шилжүүлж, хорь гаруй жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулсан байна. (Экотишиас)
[Их Британийн] Кентийн тойргийн зөвлөлийн “Shake It Out” аян эрчимжиж, оршин суугчдад дахин боловсруулах зүйлсийг гялгар уутнаас нь асгаж суллан саванд хийхийг уриалж байна. Энэ нь бохирдлыг бууруулж, тоног төхөөрөмж бөглөрөхөөс сэргийлэн, тойргийн хэмжээнд дахин боловсруулалтын чанарыг сайжруулах зорилготой юм. (Кент Тойргийн Зөвлөл)
Эрдэмтэд Номхон далайн өмнөд бүсийн далайн судлагдаагүй уулан дээр зуун жилийн настай шүрэн хад болон далайн гүний баялаг амьдрал байгааг баримтжуулжээ. Энэ нь далайн эмзэг экосистемийн шалгуурыг хангахуйц нотолгоо болж, олон зуун жил ургаж бүрэлддэг амьдрах орчныг сүйтгэж болзошгүй ёроолын загасчлалын торыг хязгаарлах шахалтыг нэмэгдүүлж байна. (Earth.com)
[Канадын] Ванкувер хот 43 жилийн дараах анхны цасгүй өвлөө өндөрлүүлж байна. Судлаачид Британийн Колумбийн өмнөд эрэг дэх дулааралт болон цасан бүрхүүлийн бууралт нь цасгүй өвөл ойр ойрхон тохиох хандлага болон зуны усан хангамжийн эрсдэл нэмэгдэхийг илтгэж байна гэж анхааруулжээ. (Таун энд Каунти Түдэй)
Дунд насандаа ургамлын уургаар баялаг хооллодог эмэгтэйчүүд эрүүлээр өтлөх магадлал 46%-иар өндөр байдаг. Тусдаа судалгаанууд хүүхэд насанд амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийсэн хооллолтын дадал нь насан туршийн зүрхний эрүүл мэндийг мэдэгдэхүйц сайжруулж, судасны хатуурлыг бууруулдгийг харуулж байна. (ВежНьюс)
Европын веган бяслагийн зах зээл 2036 он гэхэд 2.3 тэрбум ам.долларт хүрч, жил бүр 12.1%-иар өсөх төлөвтэй байна. Хэрэглэгчид эрүүл мэнд, ёс зүйн шалтгаанаар тогтвортой, малын сүүний орцгүй сонголт руу шилжихийн хэрээр шар буурцагт суурилсан төрөл давамгайлж байна. (Open PR)
Италийн Милан хотын Мишлен одтой Жойа ресторан органик орцоор цагаан хоолыг идэх боломжтой урлаг болгон хувиргаж байна. Пьетро Лиманны үүсгэн байгуулсан энэ ресторан нь Италид ургамлан хоолнуудыг дэлхийн түвшний, эрхэмсэг бүтээл болгон дэвшүүлжээ. (Экономик Таймс)
[Малайзын Жохор хотын] Жохорын Гал унтраах, аврах газар Жохорын Пантай Бату Лаяр далайн эрэг дээр есөн настай хүү, 16 настай охиныг аварсан Мохамад Даниал Мд Санинд хүндэтгэл үзүүлжээ. Усанд сэлэх чадвар хязгаарлагдмал байсан ч тэр хүчтэй урсгалаас хоёр хохирогчийг аварсан байна. (Малай Мэйл)
Эйлан Кейстер (веган) арын хашааны төслөө [АНУ-ын Орегон мужийн Портланд дахь] Авалон Бичил дархан цаазат газар болгон хувиргажээ. Одоо 100 амьтан-хүнийг байршуулж буй сайн дурын хүмүүсийн ажиллуулдаг энэ газар хаягдсан туулай-хүмүүсийг аварч, санхүүгийн ихээхэн дарамттай тулгарч байгаа хэдий ч тэдэнд байнгын гэр олж өгч байна. (Портланд Трибюнь)
Тусламж хүссэн дуудлагын дараа Ау Лак (Вьетнам)-ын Да Нанг хотын хил хамгаалагчид Лаост төрөхийн хүндрэлд орсон эхийг аварч, бартаатай газар нутгаар яван эмнэлгийн тусламж үзүүлж, Да Нанг дахь эмнэлэг рүү үнэ төлбөргүй тээвэрлэн хүргэжээ. Аулак (вьетнам)-ын цэргүүд амь нас аварсан үйл ажиллагаанаас гадна гэр бүлийн зардалд дэмжлэг үзүүлэхээр мөнгө хандивлаж, хоёр улсын хүмүүнлэгийн эв санааны нэгдлийг бэхжүүлжээ. (Тань Ньень)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Ярихаасаа өмнө үргэлж бод. Үргэлж эелдгээр ярь.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Шри Гүрү Жамбхешвар (цагаан хоолтон) (Jambhani.com)
Роберт Копецкийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн зураач, график дизайнер Роберт хэрхэн бараг гурван удаа нас барж, цаг хугацаа тус тусдаа багц хэлбэрээр оршдог, агшин хором бүр чухал, хүн бүрийн амьдрал утга учиртай мөчлөгийг гүйцээдэг болохыг олж мэдсэнээ хуваалцаж байна.
Роберт 1985 оны орчим Лос-Анжелес хотод амьдарч байв. Нэгэн орой бүрэнхий болох үед тэр танихгүй хорооллоор дайран, гэртээ харьж явжээ. Тэрээр кассет тоглуулагчтайгаа ноцолдож байхдаа хачин байрлуулсан машиныг шүргэж, шууд цахилгааны шон мөргөн осолджээ.
Тэр даруй бүх зүйл харанхуй болж, дараагийн агшинд би ухаан орсон гэж хэлж болно. Би цахилгааны шонгийн оройн түвшинд байж, машин руугаа доош харахад, машин маань мөргөлдөж, урд хэсэг нь онгойн, шингэн газарт асгарсан байлаа. Машины цонхоор хэн нэгний гар унжиж байгааг харсан ч тэр нь би өөрөө гэдгийг хэсэгхэн зуур бүрэн ойлгоогүй. Би энэ захын хорооллын хашаа, бут сөөгүүдийн дээгүүр харж, хүмүүсийн хашаа, үүдний довжоо, гэрэл асахыг, мөн ослын чимээг сонсоод хүмүүс үүдний гэрлээ асаан, гарч ирж байгааг харж байлаа. Тэгээд доош хараад машин доторх хүн нь би өөрөө гэдгийг ойлгосон. Яг тэр мөчид би бүхэлдээ хайранд умбах мэт санагдсан. Аюулгүй, аз жаргалтай, эрх чөлөөтэй санагдсан. Үүний зэрэгцээ миний зүүн мөрний ард надтай хамт хэн нэгэн, намайг чиглүүлж байгаа хэн нэгэн байгаа мэт мэдрэмж төрсөн.
Би газар дээр байсан хүмүүстэй харилцахыг оролдсон. Би доош хөвөн буухыг оролдсон. Тэр үед надад анзаарагдах бие үнэхээр байгаагүй. Миний сэтгэхүй өөрчлөгдсөн мэт надад санагдсан. Энэ нь дараалсан биш, харин илүү өргөн, илүү нээлттэй ямар нэг зүйлийн нэг хэсэг болсон мэт байлаа. Түргэн тусламжийн машин ирж, тэд намайг дотор нь оруулж байв. Тэр үед миний ард байсан, би хэзээ ч эргэж хараагүй тэр оршихуй үндсэндээ намайг дагуулан авч явж, би том дулаан үүлээр дамжин өнгөрсөн. Би маш тайван, бэлчээр мэт, цэцэрлэг шиг, эсвэл үнэхээр үзэсгэлэнт байгальтай төстэй нэгэн газарт очсон. Тэнд бид маш чухал зүйлсийн талаар ярилцсан ч яг юу ярьсныг нь огт санахгүй байна. Гэвч аливааг тунгаан хэлэлцэж байсан мэт санагдсан.
Роберт толгой нь ихэд боосон байдалтай, эмнэлэгт ухаан оржээ. Осол болсноос хойш ойролцоогоор 18-20 цаг өнгөрсөн байв. Тэр энэ явдлыг дотроо дарж, хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэн орохыг хичээжээ. Тэр үед клиник үхлийн талаар бараг хэн ч сонсоогүй байсан тул тэр зүгээр л амьдралаа үргэлжлүүлжээ.
Хэдэн жилийн дараа Роберт хоёр дахь удаагаа клиник үхэлд оржээ. Тэр гэрлэлтээ цуцлуулж, зураач, комикс номын уран бүтээлчийн карьераа хөөхөөр Сан Франциско хотоос Нью-Йорк хот руу нүүсэн байна. Тэр задгай, бараг л шөнийн амьдралтай болсон байв. Тэр үед Нью-Йорк дахь амьдрал нь мансууруулах бодисын хамааралд гүн автсан байсан гэж Роберт ярьжээ. Тэр нэгэн шөнө үдэшлэгээс гараад, гэртээ ухаан алдан унаж, хоёр дахь удаагаа клиник үхэлд орсон аж.
Би үдэшлэг дээр байсан. Эрт гарахаас өөр аргагүй болсон. Би гэртээ ирсэн. Би шалан дээр унаж, толгойгоо хананд налуулан хэвтэж байтал өрөө, миний байр, гялалзсан цагаан үүлээр дүүрч байх шиг санагдаж, би дахин бүрэн тайван болсон. Би хайранд умбасан мэт, өөрөөр хэлбэл дээд түвшний нэгдмэл байдал, тайвшрал, байсан газартаа аз жаргалтай байх мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд дахиад л миний ард нэгэн оршихуй байж, тэр нь үндсэндээ намайг үүлний нэг хэсэг рүү харахад чиглүүлж байгаа мэт санагдсан. Би яг л цаг хугацааны хайрцаг мэт зүйлийн өмнө, эсвэл бага зэрэг дотор нь сууж байсан бөгөөд амьдралын минь үзэгдлүүд тодорхой хэмжээнд надад дахин харагдаж, би түүнд оролцож байлаа. Гэхдээ би тэдгээрт хүрч, гараа хүргэн, гэрчилж байгаа мэт санагдсан. Энэ нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн түүвэр байгаагүй. Эдгээр нь миний амьдралын сайхан дурсамжууд биш, харин хэрэгтэй зүйлээ илэрхийлэхэд бэрхшээлтэй байсан, эсвэл хэн нэгнийг төөрөгдүүлсэн, заль хэрэглэсэн, боломжийг алдсан зэрэг дүр зургуудын зарим хэсэг байсан. Надад эдгээр өөр өөр дүр зургийг яг бодит цаг хугацаанд нь үзүүлсэн. Ерөнхийдөө энэ нь надад одоогийн агшин болон энэ хайрцаг дотор амьдрах тухай өгүүлж байв. Бид яг одоо цаг хугацааны нэг хайрцагт, энэ хайрцагт байна. Тэгэхээр цаг хугацаа хэрхэн ажилладгийг, эсвэл бидний боддог шиг байдлаар ажилладаггүй болох талаар илүү өргөн ойлголттой болох үед агшин бүр дараа нь танд дахин үзүүлж болох тусдаа мэдээллийн багц байдаг гэдэг нь үнэхээр гайхалтай санагдана.
Олон жилийн дараа гэнэтийн хүчирхийллийн нэг үйлдэл түүнийг гурав дахь удаагаа клиник үхэлд ороход хүргэсэн бөгөөд энэ удаад бүх зүйл огт өөр байдлаар өрнөсөн байна. Дараа нь би өөрийгөө яг л эхийн хэвлий шиг, агуй мэт гэсэн мэдрэмж төрүүлсэн, өмнөх газрууд шиг гэрэлтэй бус орон зайд байгаагаа мэдсэн. Миний эргэн тойронд энэрэнгүй, хайр дүүрэн оршихуйнууд байлаа. Маргааш Роберт Копецкийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр эргэн уулзацгаая. (КҮ-ийн аялал)
Илүү огноо харах
3 / 66
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх