Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний Хамгаас Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) 2026 оны 3-р сарын 8-ны Ням гарагт дэлхийн энх тайвны сэдвээр дэлхийн үзэгчдэд маань хандан ярихаар эелдгээр цаг гарган соёрхлоо. Тодруулбал, Их Багш манай гараг дээр яагаад дайн үргэлжилсээр байгааг, энх тайван тогтноход саад болдог бэрхшээлийг, мөн энэ үйл явцад Тэнгэрийн Багийн гүйцэтгэх үүргийг тодорхой тайлбарласан юм. Дэлхийн энх тайвны тухайд гэвэл, веган амьдралын хэв маягийг дурдахгүйгээр зөвхөн энх тайвны тухай ярихад олон хүн Орос улс буюу Оросын эрх баригчидтай хийх энх тайвны хэлэлцээ хойшилж буйд Эрхэм Ерөнхийлөгч Трампыг буруутгах хандлагатай байна. […] Гэвч Ерөнхийлөгч болон Түүний баг, ажилтнууд, туслахууд, зөвлөхүүд Украин (Урейн)-аар дамжуулан дэлхийд энх тайван тогтоохын тулд маш их хичээж ирсэн, одоо ч хичээсээр байна. Харин Украин (Урейн)-ы ард түмэн энэ саатал болон Оросоос үүдэлтэй дайны асуудалд ямар ч буруугүй. […] Өнөөдөр дайн зөвхөн Орос, эсвэл Украин (Урейн)-д биш, бүх зүйлд нөлөөлж байгаа учраас дэлхий нийт бүхэлдээ маш их цөхөрч байна. […] Тэгвэл үүнд хэнийг буруутгах вэ? Энэ дэлхийд олон хүн, олон бүлэг, бүлгэм, байгууллага, улс орон, улс төрийн тогтолцоо бий. Гэвч эдгээрээс гадна энэ бүхний ард, манай дэлхийн тогтолцоо болон сайн сайхан байдалд асар их нөлөө үзүүлдэг өөр бусад зэрэгцэн орших тогтолцоо буюу оршихуйнууд байдаг. […] Бид буюу Диваажингийн баг, мэдээж намайг оролцуулаад энэ дэлхийн тогтолцоотой зэрэгцэн, мөн түүнээс ч дээгүүр түвшинд ажилласаар, нөхцөл байдлыг сайжруулан тус дэм болохыг хичээж байна. Зөвхөн сүнслэг түвшинд төдийгүй бүр улс төрийн түвшинд хүртэл бид дэмжлэг үзүүлж байгаа. […] Тэнгэрийн Багийн хийж буй ажил, энх тайвныг эсэргүүцдэг янз бүрийн зэрэглэлийн олон хаад, бурхдын хувь заяа, мөн залбирал дахь чин сэтгэлийн ач холбогдол гэх мэт илүү их зүйлийг мэдэхийн тулд үргэлжлүүлэн үзээрэй…











