Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энэ нь бид энэхүү даруухан гэр орныг хамгаалагчид бөгөөд бидний дараа ирэх хүмүүст зориулж үүнийг хадгалж, хамгаалах үүрэгтэй гэдгийг сануулж байна.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Монгол улсаас нэгэн авшигтны монгол хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:

Сайн байна уу Хамгаас Хайрт Их Багш минь мөн Суприм Мастер Телевизийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Би саяхан Улаанбаатар хот дахь бясалгалын Төв дээр Арьяабалын бясалгалаар бясалган сууж байх үедээ харсан ахуйн ойлголтоо хуваалцъя гэж бодлоо.

Миний бясалгалд маш их тоос шороотой, утаа ихтэй байшин барилгуудтай, сав саарал өнгөтэй ертөнц харагдсан нь манай дэлхий юм байж. Цаана нь Нар харагдах бөгөөд Нарыг тойруулан олон давхар зузаан хана хамгаалалтаар хаасан байсан. Бетоноор бүрсэн юм шиг л харагдсан. Хамгаалалтын цаана Нар ойр ойрхон дэлбэрэх бөгөөд зарим дэлбэрэлт хүчтэй байх бөгөөд гадуур нь хамгаалсан саарал хана цуурч дундуур нь дэлбэрэлт харагдах юм. Ийм дэлбэрэлтийн үед хэрэв жижигхэн цог л дэлхий руу үсрэх юм бол аль улс, аль газар өртөх вэ гэх нөхцөл байдал үүссэн байсан. Аль нь ч байсан хэрэв өртөх л юм бол тэр хавийн газар нутаг юу ч үгүй үхжиж, хүн, амьтан-хүмүүс, байгаль юу ч үгүй болж, дахин сэргэх бараг боломжгүй болтол гэмтэх юм байна гэж бодогдов.

Гол нь хүмүүсийн хийж байгаа үйлдлээс олон давхар үйлийн үр үүсэж тэр нь зузаан, олон давхар болох тусам Нар ойр ойрхон дэлбэрч байсан. Mиний хувьд тэр зузаан олон давхаргаас 1 хэсгийг авч гар дээрээ өргөн зогссон бөгөөд өөр олон Бурхад бас аль хэдийн дор бүрнээ энэ ачаанаас аван гар дээрээ өргөн зогсож байгаа харагдав. Тэр ачаа нь том саарал, хүнд цемент бетон хана шиг надад санагдсан бөгөөд олон олон Бурхад энэ ачааг даах хэмжээгээрээ авч өргөн дэлхийг авран аргалж байх юмаа. Бурхны Аврал, Хүчинд талархсан Mонгол улсын авшигтан

Монголын бодлоготой авшигтан аа, Тэнгэрлэг Хүчний үл үзэгдэх хамгаалалтад бид үнэхээр талархаж байна. Таны дотоод ахуй ойлголт нь хүн төрөлхтнийг Орчлон ертөнцийн хуулиудыг зөрчиж, эсрэг явахын үр дагаврын талаар сэрэмжлүүлжээ. Энэ нь бид энэхүү даруухан гэр орныг хамгаалагчид бөгөөд бидний дараа ирэх хүмүүст зориулж үүнийг хадгалж, хамгаалах үүрэгтэй гэдгийг сануулж байна. Ирэх улиралууд танд болон Монголын мишээлт ард түмэнд зөөлөн, ивээлтэй байх болтугай, Суприм Мастер ТВ-ийн баг.

Жич: Багш танд хайрын захиас илгээлээ: “Монголын эелдэг Бурханы шавь аа, таны мессеж болон манай гарагийн сайн сайхны төлөөх чин сэтгэлийн санаа зовнилд баярлалаа. Бидний бодлуудын илэрч, бодит болох чадвар нь маш хүчтэй. Бидний эргэн тойронд эерэг өөрчлөлтүүд гарч байгааг анзаарч итгэл найдвараа хадгалаарай. Хэдийгээр эдгээр нь аажмаар явагддаг ч хүмүүс илүү ухамсартай болвол илүү хурдан ирж болно. Урагшлах алхам бүр нь таныг болон амар тайван Монгол орныг Тэнгэрлэг Хүчинд ойртуулах болтугай. Та бүхэнд маш их хайртай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-03-15
398 Үзсэн
Онцлох мэдээ
2026-03-15
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-03-15
398 Үзсэн
Богино хэлбэр
2026-03-14
254 Үзсэн
Богино хэлбэр
2026-03-14
228 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-03-14
728 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах