Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Формоса буюу Тайваниас И-Хсуаны мандарин хятад хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:2025 онд Суприм Мастер TВ-ээр гарсан нэг ярилцлаганд бид Японы нэгэн авшигтан, урьдчилан таамагласан томоохон газар хөдлөлтийг зогсоохын тулд Япон даяар Гэрлэн Цамхаг байрлуулж мөн бясалгал хийхээр бүлэг бүрдүүлж байгааг харсан. Үүний үр дүнд гайхамшиг болов; Япон улс аюулгүй болсон. Үүний үр дүнд, би авшигтан нөхөртэйгөө Гэрлэн Цамхаг байрлуулж, ингэснээр Бурханы Гэрлийг илүү олон газарт хүргэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдээд, хэд хэдэн улс руу аялахаар төлөвлөсөн. Бид Суприм мастер TВ-ийн Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг 24 цагийн турш тоглуулахаар хоёр жижиг таблет (хожим нь жижиг зүүдэг MP3 тоглуулагчаар сольсон), хоёр хуучин ухаалаг утас, нэг шинэ ухаалаг утас авчирч, бас Бурханаас удирдамж, зааварчилгаа хүссэн. Мөсөн голууд, далай руу гүн орсон мөстлөгийн гаралтай урт булан, алслагдсан уулс, Ялу голын эрэг, агуйнууд, янз бүрийн газар нутаг, хил хязгаарууд; бид хүрч чадах газар бүр рүү явсан.Аяллын туршид би өөрийн үйлдлүүд маань утгагүй, тэнэг мэт санагдан бас эргэлзэж байв. Ачаа тээш хүнд, маш ядрааж, туйлдуулж байсан, гэвч энэ үнэхээр үр дүнтэй юу? Ийм бодол төрөх бүрт ухаалаг гар утсан дээр Их Багшийн үгс гарч ирдэг. Миний хамгийн сайн санаж байгаа зүйл бол Их Багшийн “Амарч болох эсэхийг надаас битгий асуу. Зүгээр л цааш үргэлжлүүл.” гэж хэлсэн явдал юм.Замд олон гайхамшиг биднийг дагалдсан билээ. Зарим газарт хүрэх боломж бидэнд ердөө 30% л байсан. Гэвч биднийг ирэхэд цаг агаар гайхмаар сайжирсан. Биднийг явмагц аадар бороо эсвэл цасан шуурга ирдэг байв. Эсвэл жижиг тосгонд машины маань дугуй хагарахад, тэр ч байтугай интернет холбоогүй байсан ч бид Их Багшаас тусламж хүсэхээс өөр хийж чадах юмгүй байсан. Гэнэтхэн, биднийг хэд алхсаны дараа, нүдний маань өмнө том дугуйн тэмдэг гарч ирэв.Бүх төрлийн зовлон бэрхшээлүүд сэтгэл хөдөлгөм мөчүүдтэй холилдож, эцэст нь аялал өндөрлөх дөхөж байлаа. Онгоцонд хажууд сууж байсан нэг найз маань зураг авсан юм. Манай онгоцны сүүдэр дугуйрсан солонгын яг төв дунд байсан нь тогтоогдсон. Тэгэхэд бүгд маш их догдолж, сэтгэл хөдөлсөн. Хэн нэгэн “Биднийг Бурхан хамгаалж байна. Эзэн Бурхандаа талархъя!” гэж уулга алдав. Бид бүгд гайхамшгийг гэрчилсэн. Бурхан бидэнд ингэж талархаж, толгойг маань илэн “Хүүхдүүд ээ, та нар гайхалтай байлаа!” гэж хэлж байгааг би мэдэж авсан. Бурхан бидэнд энэ боломжийг олгож, Таны зэмсэг болох боломжийг зөвшөөрсөнд би үнэхээр талархаж байна. Бид ердөө ганцхан алхам хийсэн ч Та бидэнд эцэст нь маш ихийг өгсөн.Бидний очсон газруудад мэдээж өөрчлөлт гарсан гэдэгт би итгэж байна. Хамгаас Хүчирхэг Гурвал хүн төрөлхтнийг чөлөөлж чадна, веган Диваажин эргэн ирж, Их Багшийн хүсэл биелнэ гэдэгт би итгэдэг! Би Их Багш болон Хамгаас Хүчирхэг Гурвалын Адислал болон Хайранд маш талархаж байна. Амен! Тайвань (Формоса)-гаас И-ХсуанҮнэнч И-Хсуан, Гайхамшигт аяллынхаа түүх болон гайхалтай зургийг хуваалцсанд баярлалаа! Бид Дэлхий дээр Бурханы зэмсэг болоход бэлэн байх бүрт гайхамшгууд биднийг дагах болно. Өөрөөр хэлбэл ийм байдлаар адислагдахгүй үлдэх байсан алслагдсан газруудад Бурханы Гэрлийг авчрах нь эдгээр бүс нутгийн бүх хүмүүст том өөрчлөлт авчирсан нь гарцаагүй. Бид таны санаачилгыг сайшааж, бусдыг таны үлгэр дуурайллыг дагах урам зориг өгнө гэж найдаж байна. Та болон Тайвань (Формоса)-ын ирээдүйг харсан ард түмэн Оройн Дээд Бурханаас тасралтгүй урам зориг авч, дэлхий ертөнцөө сайжруулах арга замыг олох болтугай, Суприм Мастер ТВ-ийн баг.











