Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүүхдүүдийн Диваажингийн тухай ахуй ойлголт, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би Бурхантай уулзаж байхдаа анхны ахуй ойлголтоо харсан, тэгэхэд Тэр надад өсөж том болоод ямар хүн болох, юу зурахыг минь хүртэл бүгдийг хэлсэн. Түүний надад хэлсэн хамгийн чухал зүйл бол би Есүсийн зургийг зурах тухай байсан.

1-р хэсэгт бид бяцхан Аннабел Бийм, Кейсон Грэй, Колтон Бурпо нарын клиник үхлийн тохиолдлуудыг хуваалцсан билээ.

Өнөөдөр бид Акиане Крамарик (веган)-ийн онцгой тэнгэрлэг ахуй ойлголт, уран бүтээлийг танилцуулах болно. 1994 онд АНУ-ын Иллинойс мужийн жижиг хотод мэндэлсэн Акиане Крамарик дөрвөн настай, балчир үеэсээ Бурхантай уулзаж, ярилцаж эхэлжээ.

Би Бурхантай уулзаж байхдаа анхны ахуй ойлголтоо харсан, тэгэхэд Тэр надад өсөж том болоод ямар хүн болох, юу зурахыг минь хүртэл бүгдийг хэлсэн. Түүний надад хэлсэн хамгийн чухал зүйл бол би Есүсийн зургийг зурах тухай байсан. Ахуй ойлголтууд нь миний хувьд Тэр Өөрийгөө надад тайлбарлаж, энэ дэлхийд юу хийдгээ ойлгуулж байгаа мэт санагддаг байсан.

Дараа нь Акиане Крамарик таван настайдаа тайлбарлашгүй нууцлаг явдалтай учирч, хүүхэд насны гэрээсээ бүр мөсөн алга болсон бөгөөд зургаан цагийн дараа л коридорт дахин гарч иржээ. Энэ хугацаанд тэр Диваажинд аялж, түүнд амьдралынх нь зорилгыг харуулсан байна. 2024 оны нэгэн ярилцлагад Акиане энэ сүнслэг учралыг дэлгэрэнгүй өгүүлжээ.

Би тав, таван нас хагастай настай байх үед нэг өдөр, хаврын нэг өглөө байсан байх, би гэртээ, дотор коридорт байсан, тэгээд бүх бие минь яг л цэг шиг сарниж, алга болж байгаа мэт, сүнс минь бүхэлдээ дээш өргөгдөх мэт санагдсан.

Тэр мөчид би явж, өөр өөр амьдралын, зөвхөн амьдралын төдийгүй ертөнцүүдийн хаалгыг нээж, үзэж туулж байгаагаа мэдэрч, санасан. Одоо танд хамгийн зөвөөр дүрслэн хэлбэл тэр нь Диваажин байсан. Зөвхөн Диваажин ч биш, харин дэлхийн өөрийнх нь өнгөрсөн, одоо, ирээдүйн бусад хэсгүүд ч байсан. Тэгээд би энд, энэ бүхнийг мэдэрч байна. (Таван настайдаа.) Таван настай атлаа зуу зуун жил амьдарсан мэт санагдсан. Одоо, одоогийн цаг мөчид би биет байдлаар дэлхий дээр Дэлхий дээр байхгүй байсан. Эцэг эх минь намайг олж чадаагүй, ах нар минь ч олж чадаагүй.

Акиане бүтэн зургаан цаг ор сураггүй болсны дараа би коридороор алхсаар тэдний зүг шууд ирээд, ядарч туйлдсан чигээрээ зогсож байсан. Ээж минь, бас нэг шериф намайг хармагцаа гайхаж, над руу гүйлдэн ирсэн. Тэд: “Чи хаана байв аа, хаана байсан бэ?” гэж асуусан.

Тэр үед би юуг ч үзэж туулсан байлаа ч тэр мөчөөс эхлээд дадлагажиж, зураг зурж, дараа нь будгаар зурж эхлэх хэрэгтэй гэдгийг, энэ үгийг бусдад хүргэх, надад дамжуулсан энэ захиасыг түгээх хэрэгтэй гэж мэдэрснээ санаж байна. Энэ захиас нь Болзолгүй Хайр, Нугаршгүй Үнэн, Мөнхийн Амьдрал байсан. Би ямар ч үнээр хамаагүй энэ захиасыг бодит болгох ёстой байсан.

Үүний дараахан бяцхан Акиане үүр цайхаас өмнө сэрж, өдөр бүр хэдэн цагаар зураг зурж эхэлжээ. Удалгүй тэр зөвхөн Тэнгэрлэг онгодоор л бүтээгдсэн гэж болохуйц шилдэг бүтээлүүдийг туурвиж байлаа. Ердөө найман настайдаа Акиане Крамарик өнөөг хүртэлх хамгийн алдартай бүтээл болох “Энхийн Ханхүү” хэмээх Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн хөргийг зуржээ.

Таны харж байгаачлан, Түүний нүүрний гэрэлтэй тал нь үнэнийг илэрхийлдэг. Түүний нүүрний харанхуй тал нь зовлонг илэрхийлдэг. Мөн нүдэнд нь гэрэл байгааг та харж болно. Учир нь бид зовж шаналж, бэрхшээлдсорсон ч Есүс үргэлж бидэнтэй хамт байдаг. Тиймээс би энэ зургийг зурахдаа дуртай байсан.

Түүний өөр нэг хамгийн алдартай бүтээл бол Эзэн Есүс Христийн “Эцэг минь, тэднийг өршөөгөөч” нэртэй зураг бөгөөд тэр үүнийг есөн настайдаа бүтээжээ.

Би Есүсийг Гетсеманийн цэцэрлэгт байх үед нь Тэрээр дэлхийг Эцэгтээ өргөн барин, “Тэднийг өршөөгөөч” гэж хэлж байгаагаар нь зурсан. Би Түүнийг зурахыг хүссэн. Учир нь Тэр бол миний хэн бэ гэдэг минь, миний болохыг хүсдэг бүхэн, мөн ирээдүйд миний болох бүхэн юм.

Акиане Крамарик зөвхөн өнөө цагийн хамгийн чадварлаг залуу зураачдын нэгээр үнэлэгдэж байгаагаас гадна өндөр ур чадвартай яруу найрагч юм. Түүний ээж Форелли Крамарик, Акиана хоёр Акианегийн хүүхэд ахуйдаа хүлээн авсан, яруу найраг бичиж эхлэхэд нь дуудсан Тэнгэрлэг ахуй ойлголтуудыг олон нийтэд хуваалцжээ.

Тэр нэг удаа Бурхан түүнийг Диваажинд аваачиж, Гэрлийн Хуйлмал бичээсийг үзүүлсэн гэж ярьсан. Бурхан шүлэглэн, хэмнэлтэй ярьж байсан бөгөөд Тэрээр Хуйлмал бичээснээс Мэргэн Ухааны Үгсийг цээжлэхийг түүнээс хүссэн. Тэгээд тэр агшин зуур “Энэ дүүрсэн.” гэж хэлсэн. Дараа нь түүнийг Дэлхий рүү буцаасан.

Түүний яруу найргийг уншихад амьдралынх нь эрхэм зорилгын талаар өгүүлсэн зүйл олон бий. Гэхдээ үндсэндээ Есүс хэн болохыг илчилж, Бурхан бол сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн мөн бөгөөд бид Түүнийг сонсож, дагах хэрэгтэй гэдгийг илчлэхэд чиглэдэг. Тэр надад ярих бүртээ шүлэглэж, яруу найргийн хэлбэрээр ярьдаг байсан. Тэр яруу найргийн хэмнэлийг сонсох бүртээ би Түүний хэлсэн бүх үгийг нэг жижигхэн шүлгийн хуудсанд нэгтгэмээр санагддаг байсан. Гэхдээ яруу найраг гэж юу болохыг мэддэггүй байсан тул Түүний надад ярьсан зүйлийг зүгээр л бичиж авдаг байсан.

2009 онд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н “Хүн төрөлхтөн Алтан Эрин рүү үсрэнгүй шилжих нь” хэмээх бага хурал дээр тэр үед 15 настай байсан Акиане Крамарик Диваажинд хөтөлсөн зарим шүлгээ хуваалцсан юм. Үүнийг бүгдээрээ сонсоцгооё.

Хүмүүс хамтдаа байж, нэгдэж, хайр бол бүхний хариу гэдгийг ухаараасай. Учир нь энэ талаас хайрыг харах юм бол энэ хайр үнэхээр бүхний хариу билээ. Би энэ талаар шүлэг бичсэн. “Хайр” гэдэг нэртэй шүлэг.

“Хайр хэзээ ч ганцаараа байдаггүй Хайр ямагт олныг багтаадаг Хайр бол хуваалцал Бид хайраа өмчилж чадахгүй Бид хайраа зааж чадахгүй.

Хайрын хамгийн урт амьсгал бол Диваажинд хүрэх хамгийн богино зам юм. Хамгийн гүн гүнзгий амьдрал бол хайр юм,

Хамгийн гүн гүнзгий хайр бол тэврэлт Хайр бол амралт биш Хайр бол амар амгалан Хайр бол зорилго.”

Хөөх, Хайрын асар их энэрэнгүй хүчийг онцолсон ямар сайхан үгс вэ! Тухайн теле бага хурлын үеэр бидний Хамгаас Энэрэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) Акиане Крамарик шиг авьяаслаг хүүхдүүдийн талаар, мөн бага насны хүүхдүүдийн Диваажингийн холбоосны тухай Тэнгэрлэг ойлголтыг дэлгэсэн билээ.

Акиане Крамарик хэмээх нэг үзэсгэлэнтэй бяцхан охин байсныг та сая дурслаа. Тэр бол бидний хэлдэгчлэн, Индиго буюу Болор хүүхдүүдийн нэг билээ. Тэд өөр хэмжээст, өндөр хэмжээснээс ирж мэндэлсэн бөгөөд бидэнтэй адилгүй өөрийн Бурханлаг байдлаа санах, ядаж түүний зарим хэсгийг санаж, энэ хорвоод бидэнд зориулж зарим өөр билиг авьяасыг авчирч чадах юм. [...]

Олон хүүхдүүд Индиго байх шаардлагагүйгээр, төрсөн цагаасаа гурав, дөрөв нас хүртлээ Диваажинг санаж чадсаар байдаг. Заримдаа тэд бие биетэйгээ Диваажингийн тухай ярьдаг. Заримдаа тэд эцэг эхдээ Диваажингийн тухай ярьж өгдөг. Гэвч эцэг эх нь тэднийг сонсдоггүй, тэднийг ойлгодоггүй. Учир нь эцэг эх нь үүнийг хэдийнээ мартсан. Гурав, дөрвөн наснаас хойш, бид уг гарлаа мартчихдаг. Индиго хүүхдүүд бол дөрөв, таван наснаас хойш үргэлжлүүлэн санаж байдаг хүүхдүүд юм. Тэд азтай.

Бидэнд найдвар байгаа, бид үүнд хүрч чадна гэдгийг сануулахын тулд эдгээр хүүхдүүдэд энд ирээд, өөрийн Бурханлаг мөн чанараа мартахгүй байх боломжийг Диваажингаас таалсан байх.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) мөн бид төрөлх Тэнгэрлэг Мөн чанартайгаа дахин холбогдохын тулд хамгийн түрүүнд хийх алхам бол веган амьдралын хэв маягаар дамжуулан энэрэл нигүүлслээ үйлдэл болгох явдал гэдгийг хуваалцсан юм.

Бид энэ бүх Бурханлаг чанараа эргүүлэн олж чадна. Үнэхээр би бүхий л нэр төрөөрөө амлая, бидэнд ийм зүйл байх боломжтой. […] Хамгийн эхний алхам нь илүү нигүүлсэнгүй амьдрал руу эргэх явдал юм. Учир нь бид бол нигүүлсэл. Нигүүлсэнгүй, веган хооллолт нь дээд төрөлтний үндсэн зам, жинхэнэ хүний шинж тэмдэг юм. Жинхэнэ хүн хэзээ ч алж хөнөөхгүй. Жинхэнэ төрөлтөн хэнд ч хор хүргэхгүй, түүний амь насанд аюул учирч байсан ч хор хүргэхгүй. Жинхэнэ эр хүн мэргэн үйлдэл хийдэг ба амьтай бүхэн хоорондоо холбоотой гэдгийг, хэн нэгний амийг авснаар өөрийн хүнлэг чанартаа алдас хийж, өөртөө аллагын муу үйлийн үрийг авчирдаг гэдгийг ойлгодог. Дэлхийн ухамсрын түвшнийг дээшлүүлэх нь зөвхөн эдгээр хүүхдүүдийн үүрэг биш юм. Бид бүгд Дэлхийд Диваажинг ойртуулахын тулд хамтдаа ажиллах ёстой.

Веган Дэлхий, Амгалан Дэлхийгээр дамжуулан дэлхий дээр Диваажинг цогцлоох энгийн шийдлийг өгсөнд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Мөн бидний хүн нэг бүрийн доторх Тэнгэрлэг очийг дахин асаах амьдралын эрхэм зорилгоо биелүүлэхдээ тууштай, тэвчээртэй байгаа Акиане Крамарикт талархал илэрхийлье.

Акиане Крамарикийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой: www.akiane.com
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/2)
1
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2026-02-04
1699 Үзсэн
2
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2026-02-11
1727 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-03-15
73 Үзсэн
Богино хэлбэр
2026-03-14
230 Үзсэн
Богино хэлбэр
2026-03-14
214 Үзсэн
38:10
Онцлох мэдээ
2026-03-13
200 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах